ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАЖ БАЙНА.

2023-03-01
ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАЖ БАЙНА.
Ховд аймгийн Дуут сум, Газрын Харилцаа барилга хот байгуулалтын газраас газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааг 3 байршилд зарлалаа.Дуут сумын засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны А09 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааг 2023 оны 03 сарын 31-ний өдөр 09:00 (УБ цагаар) Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-ээр зохион байгуулагдах бөгөөд интернэт орчинд холбогдсон төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн итгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.Дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл: Та
1. Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлнэ /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн гэрчилгээний хуулбар хавсаргах/
2. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээнэ /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно. Иргэн хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа бүрд тушаана. Дуудлага худалдааны дэнчинг / 100160555402/, тэмдэгтийн хураамжийг /100160500941/ Төрийн сангийн тоот дансанд тушаана.
Дуудлага худалдаа-Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, утасны дугаарыг бичнэ.
Дуудлага худалдааны үнийн саналыг 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 09:00 /УБ цагаар/ цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2023 оны 03 дүгээр сарын 24 -ний өдрийн 09:00 цагаас эхлэн 03 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цагийн хооронд Газрын биржийн цахим систем www.mle.mn -д илгээн баталгаажуулсан байна.Холбогдох утас:80300619,99452570
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР