Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын "нээлттэй хаалга" -ны өдөр

2016-05-03

АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН  “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨР 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 05 ӨДӨР ТУС ГАЗАРТ БОЛНО. ХОВД АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ХОЛБОО, ХОВД ИХ СУРГУУЛИЙН ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ ХАМТРАН ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ 

  1. Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудыг сурталчлах, Нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх,
  2. 2016 оны Газар зохион байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгөх

3. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдол, санал хүсэлтийг бүртгэж, газар дээр нь шийдвэрлэх

4. Захирамж нь гарсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хувийн хэргийг үүсгэж, гэрээ гэрчилгээ бичих

5. Газрын үнэлгээ, татвар, төлбөр  болон үл-хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах, Дуудлага худалдаа, Төсөл  сонгон шалгаруулалт, Газрын цахим биржийн талаар мэдээлэл өгөх

6. Кадастрын зурагт ороогүй айл өрхийн хашаа, байшин, шинээр баригдсан объектыг иргэдийн хүсэлтийн дагуу нэмж оруулах.

7. Геодезийн цэг тэмдэгт хамгаалах тухай мэдээлэл өгөх

8. Хамтран өмчлөгчөөр ҮХХ-н гэрчилгээ авсан иргэдийг хасах хэлцэл хийн, гэр бүлийн 1 гишүүн дээр гэрчилгээ гаргаж өгөх

9. Хамтран өмчлөгчөөр өмчлөх захирамж гарсан иргэдийн хамтран өмчлөгчийг салгуулж өрхийн нэг гишүүн дээр ҮХХ-н гэрчилгээ гаргаж өгөх

10. Газрын зөрчил маргааныг арилгах ажлын хүрээнд хийсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийх

11. Газар зохион байгуулагчдын холбооны үйл ажиллагааны танилцуулга, 2016 оны төлөвлөгөөний талаар мэдээлэл хийх

12. Иргэдийн дунд Газар зохион байгуулагчдын холбооны нэрэмжит “АХА” тэмцээн зохион байгуулах

13. 2015 онд Ховд аймагт хэрэгжсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл танилцуулга хийх

14. Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн талаархи танилцуулах хийх, материал тараах

15. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх ашиглалтанд оруулах дүрмийн танилцуулга хийх, материал тараах

16. Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн талаар танилцуулга хийх, материал тараах

7. Барилгын угсралт,  зураг төсөл, барилгын материалын тусгай зөвшөөрлийн талаар танилцуулга хийх, материал тараах

18. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 04 сарын 04 өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдсан Шинэ хорооллын суурьшлын тухай мэдээлэл хийх, материал тараах

19. БМСШЛ-ийн зарим багаж, тоног төхөөрөмжийн танилцуулга хийх

 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР