"Түрээсний орон сууц" хөтөлбөрийн 2-р ээлжийн шав тавих ёслол
2016-06-20








Манай аймагт 2015 онд Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдэж “Түрээсний орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн оршин суугчдаа хүлээн авсан билээ. Уг ажлын үргэлжлэл болж 2-р ээлжийн 120 айлын орон сууцны шав тавих ёслол энэ оны 06-р сарын 19-ний өдөр боллоо. Ёслолд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, ГХБХБГ-ын дарга Д.Нямтулга, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, Тамгын Газрын дарга Б.Энхзул, ХОСУГ-ын дарга Ч.Чанлуулодой, ЗТТХ ахлах мэргэжилтэн Л.Дүйнхэржав, Хяналтын инженер Ё.Одбаяр, БХ-ын ахлах мэргэжилтэн Т.Уянга, Захирлын туслах С.Номингэрэл, ХУХ-ын мэргэжилтэн Д.Дөлгөөн болон тус газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Санал асуулга