Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Ховд аймгийн барилгын салбар үүсч хөгжсөний 59 жил, Монголын барилгачдын холбооны 25 жилийн ойн баяр

2016-09-07

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Ховд аймгийн барилгын салбар үүсч хөгжсөний 59 жил, Монголын барилгачдын холбооны 25 жилийн ойн баярыг Ховд аймгийн Барилгачдын холбоо, Залуу инженерүүдийн холбоо, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хамтран зохион байгуулж 2016 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. 

 Ойн баярын хурал 2016 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 09 цагт Ховд аймгийн Хөгжимт драмын театрт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог болон хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөлүүд ирж нийт барилгачидад баяр хүргэж, нэр бүхий компаний ажилтанууд, ахмад барилгчидад тэргүүний барилгачин, аймгийн хүндэт иргэн, аймгийн болон барилгын 90 жилийн ойн медал, нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. 

2016 оны 09 дүгээр сарын 04-нд аймгийн наадмын талбайд барилгачдын сүрт жагсаалаар баяр наадмын нээлт эхэлж Ховд аймагт барилга угсралтын болон зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй компанийн захирал, инженер техикийн ажилтан, ажилчид оролцлоо. Баярын үеэр 64 бөхийн барилдаан, даага, их насны моридын уралдаан, даага, их насны моридын уралдаан боллоо. Бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харъяат аймгийн арслан О. Хангай, Ховд аймгийн Манхан сумын харъяат аймгийн арслан Ш. Мөнх-Од, Ховд аймгийн Чандмань сумын харъяат улсын начин Ч.Цогбаяр, Ховд аймгийн Буянт сумын харъяат аймгийн арслан Н.Батсайхан нар үлдэж, аймгийн арслан О.Хангай түрүүлж, аймгийн арслан Ш.Мөнх-Од үзүүрэллээ.

Их насны морьдын уралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын аймгийн алдарт уяач Сүрэнжавийн Пүрвээгийн таван цагаан, Ховд аймгийн Жаргалант сумын аймгийн алдарт уяач Надмидын Энхбаярын буурал, Ховд аймгийн Буянт сумын аймгийн алдарт уяач Дүүхэржавийн Хүрэлбаатарын хонгор халзан, Ховд аймгийн Дарви сумын уяач Лхагваагийн Алтанжаргалын бор, Ховд аймгийн Жаргалант сумын уяач Гантогтохын Эрдэнэбаатарын саарал их нас,  дааганы уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын аймгийн Алдарт уяач Нямаагийн Батхуягийн Халтар, үзүүр Ховд аймгийн Ховд Их сургуулийн багш Аймгийн алдарт уяач Дашзэвэгийн Баярболдын алаг даага, Жаргалант сумын уяач Сосорын Баясгалангийн Хүрэн даага, Ховд аймгийн Буянт сумын аймгийн алдарт уяач Дүүхэржавийн Хүрэлбаатарын Хээр даага, Ховд аймгийн барилга угсралтын “Тулгат багана” ХХК-ийн захирал Шагдарын Батсуурийн хээр даага тус тус айрагдлаа.  

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР