Ховд аймгийн Үенч сумын төвийн тохижилтын болон гэр хорооллын зам засварын ажил

2019-07-05

Ажлын нэр, байршил: Ховд аймгийн Үенч сумын төвийн тохижилтын болон гэр хорооллын зам засварын ажил, Алтай сумын төвд” Боомын амны услалтын системийн толгойн байгууламж, сувгийн засварын ажил”
Гүйцэтгэгч: “Ич АТА” ХХК, “Нуурын ус” ХХК
Захиалагч: “Үенч сумын ЗДТГ, Алтай сумын ЗДТГ”
Төсөвт өртөг: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө /Үенч сумын тохижилт 35,0 сая, Боомын амны толгойн байгууламж 34,5 сая төгрөг/
Ажлын явц: 50-70%
Хийгдэж буй ажил: Үенч сумын төвийн зам талбайн хоёр хажуу талын явган зам, бродюрыг цутгаж байлаа. Алтай сумын төвд ”Боомын амны услалтын системийн толгойн байгууламж, сувгийн засварын ажил”-ыг хийж дуусах шатандаа явагдаж байна. Толгойн барилгын хаалтын резин, хааж нээх крант зэргийг хийж усны сувгийн бүрэн хийж дууссан байна. Мөн үндсэн голын усыг түр хаах 12 м далангийн ажлыг цутгаж байв.
Хяналт хийсэн: ГХБХБГазрын дарга Б.Баярсүх, мэргэжилтэн Д.Тогтохбаяр, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэл.

 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР