Цэцэг сумын газрын даамал П.Даваасүрэнгийн 2019 оны 03 сарын ажлын тайлан





Өвөлжөө хаваржааны газар эзэмшихээр 4, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 2, төрийн байгууллагын харъяанд шинээр газар эзэмших 1, өмчилсэн газрын хэмжээ талбай зөрүүг арилгах 1 өргөдлүүдийг хүлээн авч 8 өргөдөлийг бүрэн шийдвэрлэж, нөхөн бүрдүүлэлт 10 өргөдөлийг шийдэрлэж ажилласан.
3 сарын 12 Ховд аймагт Сумдын засаг дарга нар, байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамалуудад зориулсан “ус амин эрдэнэ” сургалт хэлэлцүүлэгт оролцож,
3 сарын 13-16 ний хооронд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр Лэнд менежер программын өөрчлөлт, ARCGIS –ийн сургалт, мэдээ мэдээлэл хэрхэн бэлдэх вэ гэх мэт сургалтуудад хамрагдсан.
3 сарын 16 нд ГЗБХБГ-ын дарга Б.Баярсүхтэй 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулсан.
3 сарын 21 нд Цэцэг суманд Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн дарга мэргэжилтэн, 17 сумдын байцаагч нар ирж туршлага судлах ажилд ИТХ-ын дарга, Засаг даргын тамгын газрын хамт олонтой хамтран ажиллсан.
3 сарын 21-ны 15 цагаас улс орон даяар гамшигийн дуут мэдээлэлийн дохионы дагуу сумын албан байгууллага, иргэдийг хамруулах ажилыг зохион байгуулсан.