Цэцэг сумын газрын даамал П.Даваасүрэнгийн 2019 оны 04 сарын ажлын тайлан








Өвөлжөө хаваржааны газар эзэмшихээр 4 өргөдөл хүлээн авч 2 ыг шийдвэрлэж 2-ыг буудлын давхардалд гарсан тул судлах шаардлага гарсан тул түр хүлээгдэж байна.
3 сарын 27 онд Хөшөөтийн уурхай МоЭнКо ХХК болон түүний нүүрс тээврийн компаниудын захирал, менежер нартай байгаль орчин болон сум орон нутагтай хамтран ажиллах, Газрын төлбөрийн хувь хэмжээг Засгийн газрын 182-р тогтоолын дагуу шинэчилэн баталсан газрын төлбөрийн хувь хэмжээг шинээр тогтоож, газрын гэрээг шинэчлэх зэрэг ажлын хүрээнд 1 сарын аян зохион байгуулах уулзалтыг зохион байгуулсан.
Аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх 20 ажилын чиглэл гаргаж батлуулан тус компаниудад хүлээлгэн өгсөн. /Зураг 1/
Аяны хүрээнд Цэцэг сумын Хажинга, Баянгол багийн нутаг дэвсгэр болох Талын хайрханы замыг засах ажилд Байгаль орчны хяналтн улсын байцаагч Д.Золзаяа, Байгаль хамгаалагч Э.Гантулга, Татварын байцаагч Б.Бадамгэрэл нартай хамтран хяналт шалгалтын ажлыг 2019 оны 4 сарын 3ны өдөр хийсэн. /Зураг 2/
4 сарын 5-аас Газрын харилцааны өдрийг угтсан баруун бүст оролцох урлагын төрөлд оролцохоор Ховд аймагт бэлтгэл хийж улмаар 2019 оны 04 сарын 12-14 хооронд ГовьАлтай аймагт оролцсон. Улаанбаатар хотод Нээлтийн үзүүлбэрээ тоглох эрх авч амжилттай оролцсон. /Зураг 3/
Нийгмийн хариуцлагын хүрээнд 4 иргэнд өвөлжөө, хаваржааны буудлыг гэрчилгээ, гэрээг гардуулан өгсөн.
2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан шинээр өмчлүүлэх газар 3 иргэнд хашааны газрыг хэмжиж зааж өгсөн.
2019 оны Орон нутгийн хөгжлийн сангаас мянган угалзат хороолол чиглэлд шинээр тавих 200 м замын хэмжилт хийж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын архитертор Түмэндэмбэрэлд хүлээлгэн өгсөн. /Зураг 4/