Хяналт шалгалт






2019 оны 6 сарын 7-ны өдөр Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Хөшөөт МоЭнКо ХХК-ий туслан гүйцэтгэгч компаниудад байгаль орчны тухай хууль, Газрын тухай, Татварын тухай хууль, Сумын ИТХ-аас гаргасан кемпийн стандартыг дагаж мөрдүүлэх, 2019 оны 3 сарын 29-ны өдөр МоЭнКо ХХК-ий тээвэр хариуцсан менежер, зохицуулагч нартай Тээврийн компаниудын захирал, менежер, нартай хийсэн 1 сарын аяны хүрээнд гаргасан ажлыг эрчимжүүлэх талаар хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсэгт 1. Сумын ИТХ-ын дарга Г.Нямдорж 2. Засаг даргын орлогч БОдонбаяр 3. Байгаль орчны хяналтын улсын байцаагч 4. Газрын даамал П.Даваасүрэн 5, Байгаль хамгаалагч Э.Гантулга 6. Татварын улсын байцаагч Б.Бадамгэрэл 7. Хажинга багийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 8.Баянгол багийн Засаг дарга Я.Мягмардорж Хөшөөт багийн Засаг дарга Б.Үүрцайх Эрх зүй дотоод ажилтан Д.Түмэнзаяа нар ажилласан.