Аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанаар 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталлаа.

2019-06-17

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар сумдаас ирсэн санал, иргэдийн саналыг нэгтгэн Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нийт   315786,9  га газрыг нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. Тухайлбал иргэдийн хэрэгцээ шаардлагаас үүдэн  Жаргалант суманд гэр бүлийн хэрэгцээнд 540 иргэнд эзэмшүүлэх 56 га газар, аймгийн Засаг даргын нөөц 245 га газраас “Шинэ Ховд хөтөлбөрийн хүрээнд 20,7 га газрыг”  чанартай, хямд, үнийн олон сонголттойгоор 50 айлын 23 орон сууц, 400 өрхийн хаус хороолол бариулахаар төлөвлөв.

Шинээр олгох газар /голын ард/

“Өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих жилийн хүрээнд Үйлдвэр технологийн парк байгуулах, Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр баригдах бүтээн байгуулалт эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий хүлэмжийн аж ахуй, хөдөө аж ахуйн цогцолбор зэрэг Ховд аймгийн ирээдүйн хөгжил дэвшлийг тодорхойлох үйлдвэр, үйлчилгээний газруудыг төлөвлөгөөнд тусгалаа.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР