Цэцэг сумын Газрын даамал П.Даваасүрэнгийн 2019 оны 5 сарын хийсэн ажлын тайлан

2019-05-30

5 сард эзэмшил 3 өргөдөл хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Өмчлөлийн 1 өргөдөл хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Шинээр хашааны газар заалгаж хашаа татахаар 5 иргэнд 2019 онд төлөвлөгөөнд шинээр иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт 5 иргэнд хашааны газрыг зааж тэмдэглэж өгсөн.

4 сарын 25 нд Тэсрэх материалын агуулахын зориулалтаар 1,5 га газарт дуудлага  худалдааг зохион байгуулсан. Мөн шар кемпийн замын эсрэг талд үйлчилгээний зориулалтаар 5 иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр дуудлага хуудалдааг төлөвлөн ажиллаж байна. Дуудлага худалдааг 5 сарын 24 нд зохион байгууллаа. Энэхүү дуудлага худалдаанд 4 газарт 8 иргэний материал хүлээн авч шалгаруулалт явуулсан.

5 сарын 29-31ны  хооронд Хажинга, Хөшөөт, Баянгол багуудын Иргэдийн нийтийн хуралд оролцож газрын тухай хууль, газрын төлбөрийн шинэчилсэн тогтоол, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай мэдээлэлийг ард иргэдэд өгч ажилласан.

 Хажинга багийн хурал

Иргэдэд Иргэн төвтэй, ил тод нээлттэй ухаалаг газрын харилцааны жилийн хүрээнд өвөлжж, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээг гардуулан өглөө. Газрын дуудлага худалдааг зохион амжилттай зохион байгууллаа. Үенч суманд болсон баруун 5 сумын тамгын  газрын ажилчдын нөхөрсөг уулзалтанд оролцсон.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР