Мөнххайрхан сумын Газрын даамлын нэгдүгээр улирлын тайлан

2019-05-10
Газрын татвар, төлбөр:
Газрын төлбөрийн ногдолтыг хийхийн тулд улсын бүртгэлийг захирамжийн дагуу тулгалт хийж бүртгэн, шинээр баталсан төлбөрийн хувь хэмжээ тогтоосон тогтоолын дагуу ногдолтыг хийсэн. Үүнд Газар эзэмших эрх бүхий 713 нэгж талбарт 6019300 төгрөгний ногдолтийг ГТМ-2 мяагтаар хийж, Аймгийн ГХБХБГ, татварын байцаагчид хүргүүлээд байна.
Бүртгэл мэдээлэл
Газрын мэдээллийн сангийн журманд өөрчлөлт орж, Газар эзэмших,ашиглах эрхийн Улсын бүртгэлийн хэлтэсрүү илгээж, Улсын бүртгэлийн хэлтэсээс ”Э” дугаар авдаг болсонтой холбоотой бүх материалыг сканердаж авуулж байна. Он гарсаар 27 нэгж талбарын материал явуулж 25-д нь “Э” дугаар авч гэрчилгээ бичиж, гэрээ байгуулаад байна. 
Соёл, спортын цогцолбор барих газарт Барилга багтахгүй байгаа тул дахин газар сонгох шаардлага гарч шийдүүлэхээр 2019 оны 02 сарын 17-нд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч нар, Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нартай хэлэлцүүлэг хийж барих газрыг шийдэж холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Барилгын хөгжлийн газарт хүргүүлсэн. 
Сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай үндэслэл боловсруулан, зураглалыг хийж гүйцэтгэж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн “Дунд-Цэнхэр” нэртэй 27305,41 га газрыг 20 жилийг хугацаагаар Орон нутгийн тусгай хамгаалалтанд авч Ашигт малтмал газрын тосны газарт кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр хүргүүлээд байна. 
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 оныг ил тод нээлттэй, хамтын ажиллагаа, иргэн төвтэй ухаалаг газрын харилцааны жил болгон зарласны дагуу 03 сарын 08 өдөр эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн газрын асуудлыг хуулийн дагуу бүрэн шийдвэрлэж газар эзэмших 4 гэрчилгээ, газар өмчлөх 1 гэрчилгээ гаргаж иргэнд хүлээлгэн өгсөн. 
 “Газрын даамлын жилийн ажлын төлөвлөгөө”, “Зөрчилгүй газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болцгооё” 3 сарын аян зохион байгуулах удирдамжийг Сумын Тамгын газрын даргаар батлуулан ажиллаж байна.
Өргөдөл хүсэлт:
Газар эзэмших тухай 12  өргөдөл, Газар өмчлөх 2 өргөдөл, хэмжээ талбай өөрчлөх 4 өргөдөл, газар эзэмших эрхээ хүчингүй болгох тухай 2 өргөдөл, Газар өмчлөх эрхээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх 2 хүсэлт, Хамтран өмчлөл салгуулах 1 өргөдөл,  Гэрээ гэрчилгээ солиулах 3 өргдөл хүлээн авч  бүрэн шийдвэрлэсэн байна.
Сургалт: Газрын харилцаа барига хот байгуулалтын газарт 2 өдөр ажилласан. 02 дугаар сарын 21-нд газрын талаарх төрийн бодлого чиглэл, цаашид хийж гүйцэтгэх ажлыг танилцуулж, 2019 он үр дүнгийн гэрээ байгуулсан.
02 сарын 22 өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцах “Төлөөлөгчдийн нэг өдөрлөгт”  зохион байгуулсан  түүнд оролцож сум орон нутгийн онцлог болон газрын харилцааны талаар хийж байгаа болон хийгдэх ажлаар гарын авлага хийж тараасан.
“Ус амин эрдэнэ” нэртэй Сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагч, газрын даамал нарын сургалтанд 03 сарын 12 –нд оролцов, 
Мөн QGIS цахим сургалтанд 03 сарын 13-16 өдрүүдэд сууж, Иргэн аж ахуй нэгж байгууллагын өргөдлийг цахимаар хэрхэн хүлээн авч шийдвэрлэх, ARCGIS программ дээр Сумынхаа Усзүйн сүлжээний газрын онцгой болон энгийн хамгаалалтын зураглалыг хийж, хэвлэлтэнд өгөв.
Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны сургалтанд 03 сарын 20-21-нд оролцов.
Сумын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг хуралдаж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, Эрхзүйчтэй хамтран Хаягжуулалтын тухай хуулинд хяналт шалгалт хийх удирдамж гаргаж, Удирдамжийн дагуу хяналт хийж, холбогдох байгууллагуудад  заавар, зөвлөж, Гарын авлага хүргүүлэн ажилласан.
Сумын бүх албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд оролцов.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газрын даамлын ажлыг үнэлэх, дүгнэх заавар зөвлөмж өгөх ажлын хэсэг 03 сарын 31 өдөр ирж ажиллаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэл өгч ажиллав.
Цаашид хийх ажил:
 Улирал бүр гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаж, биелэлтийг тооцож ажиллах
 Газрын татвар, төлбөрийг 100 хувь оруулах
 Жижүүрийн зургийг цаасаар хийж нийтэд ил байршуулах
 Мөрдөгдөж буй тогтоол, шийдвэр хууль журмыг сурталчилж, нээлттэй ил тод ажиллах
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР