СУМЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 4-Р САРЫН МЭДЭЭ







Газар эзэмших , өмчлөх 8 хүсэлт ирсэнийг материал бүрдүүлэлт скайнер хийж LM-д өргөдөлийг бүртгэлээ.
Урьд онуудын материалыг Лэнд менежер программд нөхөн бүрдүүлэлт хийж оруулж байна.
4-р сарын 1-нд Улаанхүрээ багт
4-р сарын 3-4 нд : Гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэдэд олгох ажлын хэсэг 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж газар авахаар ирсэн 35 иргэнд газар олголт хийлээ.
4-р сарын 6,7-нд:Бүх нийтийн цэвэрлэгээ хийж Төгрөг гол тавьтын иргэдийг зохион байгуулан ажиллаа. Сумын төвийн мал бүхий өрхүүдтэй уулзаж торны асуудлын талаар санал бодлоо солилцсон.
Энэ сарын 13-15 –ны өдрүүдэд Газрын харилцааны өдрийг угтсан баруун бүсийн спорт урлагын аварга шалгаруулах тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдаж урлагын багийн ахлан оролцож Улсад явах эрхийн бичгийг авлаа.
4-р сарын 17-нд Ховд аймгийн ИТХ, ЗДТГазар болон бусад салбар байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр” тус суманд зохион байгуулагдаж аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Цогтсайхантай хамтран ажиллаж иргэдэд үйлчиллээ.
Улаанхүрээ багийн Услалтын системд мөн сарын 22-ны өдөр газар тариалангийн зориулалтаар 16 иргэний газар олголтыг хийж GPS багажаар хэмжилтийг хийлээ.
Мөн тус багийн мал бүхий иргэн болон газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдэд газрын салбарын өнөөгийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
25-ны өдөр манхан сумын “Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулагдаж тус зөвлөгөөнөөр төрийн албан хаагчийн андгай өргөлөө.
Энэ ажлын хүрээнд зохион байгуулагдсан байгууллагуудын залуу төрийн албан хаагч нарын дунд “Дэвжээ” тэмцээн болж түүнийг бэлдэн оролцууллаа.
ХААН банканд барьцаалж байгаа 3, Төрийн банкны 2 иргэний өргөдөлийг бүртгэж гэрчилгээн дээр тэмдэглэгээ хийж үйлчиллээ.
Энэ сард газрын төлбөр 533000 төгрөг орлоо.