СУМЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 3-Р САРЫН МЭДЭЭ

2019-03-30

Газар эзэмших , өмчлөх 1 хүсэлт ирсэнийг материал бүрдүүлэлт  скайнер хийж LM-д өргөдөлийг бүртгэлээ.
Урьд онуудын материалыг  Лэнд менежер программд нөхөн бүрдүүлэлт хийж оруулж байна.
Цаг үеийн ажилтай холбоотой 3-р сарын 7- 8-ны өдрүүдэд сумын эмэгтэйчүүдийн тэргүүлэгчдийн зохион байгуулан хийдэг Өргөмжлөлт ээжүүдийн дурсамж өргөмжлөл гардуулах , өсвөр насны охидуудад яриа хийх , үдэшлэг зохион байгуулах зэрэг ажлуудад гардан оролцлоо.Мөн 18-ны өдөр зохион байгуулсан эрчүүддээ барих бидний бэлэг концертонд оролцлоо. 
3-р сарын 12-нд “Ус амин эрдэнэ” сургалтанд оролцлоо. Үргэлжлүүлээд Газрын албанаас зохион байгуулсан Лэнд менежер, Веб систем, газрын татвар, төлбөрийн сургалтанд 16 хүртэл суулаа.
Улаанхүрээ багийн Услалтын системд газар тариалангийн зориулалтаар 5 иргэний газар олголтыг хийлээ.
ХААН банканд барьцаалж байгаа 3 иргэний өргөдөлийг бүртгэж гэрчилгээн дээр тэмдэглэгээ хийж үйлчиллээ.
Энэ сард газрын төлбөр 240000 төгрөг орлоо. 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР