Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас ГХБХБГазарт аудит хийнэ.



Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас 2018 оны аудитын болон ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх /2015-2018/” оныг хамруулан хэрэгжилт , үр дүнд аудит хийх болно.
Аудитыг 2018 оны 4 дугаар сарын 25-наас эхлэн 2018 оны 6 дугаар сарын 10 хүртэл ажлын 32 хоногт багтаан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Д.Мөнхтулга, аудитор Ц.Гантулга, Д.Балжинням, Б.Дамчуубалжир нар Төрийн аудитын тухай хуулийн 15, 21 дүгээр зүйлийг үндэслэн Аудитын ОУ-ын стандарт, Төрийн хяналт шалгалтын үндэсний стандартын дагуу гүйцэтгэнэ.
Байгууллагын удирдлагын хариуцлага бол 2015-2018 оны жилийн үйл ажиллагааны үндсэн зорилт түүнийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээний тайлан, дүгнэсэн илтгэх хуудас, Газрын тухай хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээ, судалгаа зэрэг үйл ажиллагаа, үр дүнтэй холбоотой баримт бичиг, бүртгэл санхүүгийн холбогдох төсөв төлөвлөгөө, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл зэрэг шаардсан баримт материалыг цаг хугацаанд нь үнэн зөв бэлтгэн өгөх замаар аудиторуудыг ажиллах нөхцөл боломжоор хангах явдал юм.