Хөшөөт тосгоны айл өрхүүдэд хөрөнгийн үнэлгээ хийлээ





Хөшөөт тосгоныг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан тосгоны айл өрхүүдэд хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 12-15 хооронд хийж гүйцэтгэлээ.
Дээрх ажлыг аймгийн Засаг даргын орлогч даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эд хөрөнгийн үнэлгээний Тэгш хэм ХХК ажиллаж, иргэдтэй нэг бүрчлэн уулзан хашаа, орон сууц, барилга, амбаар, жорлон, малын хашаа /зүчээ/, граж, үйлчилгээний обьект зэрэг 7 төрлийн хөрөнгийг нүдээр үзэн Барилгын араг бүцэц, инженерийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон огноо, шинэчилж засварласан байдал зэргийг аман асуулгаар авч хөрөнгийг нүдээр үзэн тоолж фото зургаар баталгаажуулан, хэмжиж зураглан өрхийн тэргүүлэгч болон төлөөлөгчидтэй хөрөнгийг тулган баталгаажуулж гарын үсэг зуруулж албажуулсан.
Тус ажилд хашаа-96, орон сууц-27, амбаар-136, үйлчилгээний зориулалттай байр-26, жорлон-83, малын хашаа /зүчээ/-34 граж-3, нийт 405 обьект , өвөлжөө 11 хаваржаа 22 бүртгэгдсэн байна.