Дөргөн сум бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөтэй болно.







Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 - р сарын 04 ны өдрийн 22 тоот тогтоолоор батлагдсан Ховд аймгийн Бэлчээр ашиглалтыг сайжруулах 2019 - 2022 оны хөтөлбөрийг баталсан юм. Энэхүү хөтөлбөрийг орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Дөргөн сумын Бэлчээрийн менежментийн дунд хугацааны 2019 - 2024 оны төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээг Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллагын дэмжлэгтэйгээр 2019.04.15 - ны өдрөөс эхэллээ.
Тухайн ажлыг сумын засаг даргын 2019 оны 03 - р сарын 29 - ны А/08 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэгтэй хамтран Зөвлөн туслах үйлчилгээг аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, Ховд Их сургуулийн биологи, газар зүйн тэнхимийн холбогдох багш нар, Мерси-Кор ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Аймгийн бэлчээр ашиглагч холбооны төлөөлөл мэдээлэл өгч сургалт, зөвлөгөө амжилттай болж өндөрлөлөө.Тухайн ажил нь 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд дараагийн шатны ажил 2019 оны 05 дугаар сарын 15-17-ны хооронд хэрэгжих болно.