Соёлын төвийн барилга 300 хүний суудалтай /Ховд, Дуут сум/






Ажлын нэр, байршил: Соёлын төвийн барилга 300 хүний суудалтай /Ховд, Дуут сум/
Гүйцэтгэгч: “Чандмань уушир” ХХК
Зураг төсөл зохиогч: “UDC” групп ХХК
Төсөвт өртөг: Улсын төсөв, 1300,0 сая төгрөг
Ажлын явц: Нэг дүгээр давхрын хучилт, шатны ажлын хучилт дууссан. Хоёр дугаар давхрын баганын арматурчлал болон дам нурууны арматурчлалын бэлдэцийг хийж байлаа.
Тулгарч буй бэрхшээл: Материалыг татан авахад өндөрлөг болон бартаатай замаас шалтгаалан тээврийн асуудал хүндрэлтэй байна. Тухайлбал: Машин техникийн эвдрэл гэмтэл их гардаг, цаг хугацаа алдах явдал гардаг. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан барилга угсралтын ажил гүйцэтгэхэд цаг хугацаа алдах, сул зогсолт гарах зэрэг шалтгаан гарч байна.
Материалын татан авалт: Каркасын цутгалтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах цемент, арматурыг 100 хувь татаж авсан, дүүргэгч болон бусад шаардлагатай материалыг ирэх 7 хоногт буюу 4 дүгээр сарын 26-ны дотор татан авах талаар ярьж байлаа.
Хяналт хийсэн: З.Өмиртай БХБХ-ийн дарга
Д.Тогтохбаяр Мэргэжилтэн