“Ховдын хаш өргөө”ХХК-ний гүйцэтгэж байгаа Цэцэг сумын соёлын төвийн барилга дээр БХБ-н хэлтсийн дарга З.Өмиртай, барилгын материалын лабораторийн эрхлэгч Д.Шуурай нар хяналт хийлээ.

2019-04-17

“Ховдын хаш өргөө”ХХК-ний гүйцэтгэж байгаа Цэцэг сумын соёлын төвийн барилга дээр БХБ-н хэлтсийн дарга З.Өмиртай, барилгын материалын лабораторийн эрхлэгч  Д.Шуурай нар хяналт хийлээ.  

Хяналтыг:

  • Барилгын ажлын явц
  • Материал татан авалт
  • Тулгамдаж байгаа асуудал
  • Үл эвдэх сорилт, туршилт хийх зэргээр хяналт хийсэн.

Ажлын явц:

  • 2018 оны 09 сарын 26 –нд ажил нь эхэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 01 нд ашиглалтанд өгөх гэрээтэй..
  • 1 давхарын баганын цутгалт хийх хэв хашмаг бэлтгэх угсрах ажил хийгдэж байна.
  • Материал таталт 100% хийгдсэн гэсэн тайлбар өгсөн.            
  • Түүхий эд материал хайрга, цемент – лабораторийн туршилтанд хамруулахаар өгсөн.

Үл эвдэх сорилт, туршилтыг  нэг давхарын дутуу нураасан багана, суурийн дам нурууны  4 цэгт хийсэн.  Элс хайрга олборлож буй газар дээр  очиж үзэн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаа.         

2018 оны 09 дүгээр сарын 26 нд  ажил эхэлсэн. Суурийн дам нуруу бүрэн цутгагдсан, 1 давхрын  7 ш багана цутгаж байтал агаарын температур  хасах градустай болохоор ажлаа зогсоосон болохоор цутгагдсан багануудыг бүгдийг буулгаж ажлаа эхэлж байна гэж ерөнхий инженер П. Буянжаргал ажлын гүйцэтгэлээ танилцуулж үзүүллээ.

Хяналт хийсэн:

З.Өмиртай /БХБ хэлтсийн дарга/

Д.Шуурай /Лабораторийн эрхлэгч/

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР