ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдааны 5/07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны А/33 тоот захирамжаар нийт 4 байршилд 205.100 метр квадрат газарт газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг “Цахим хэлбэр”-ээр зохион байгуулж явуулна.
Газрын дуудлага худалдаа 2019 оны 05-р сарын 16-ны 0900- 1800 цагт аймгийн Буянт сумын ЗДТГазарт болно.
Бүртгэл 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдрийн 0830 цаг хүртэл явагдана. Бүртгүүлэхдээ дараах веб сайт хаягаар орж www.mle.mn бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1.Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт,улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2.Дэнчин төлсөн баримт
3.Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4.Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж,байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн Иргэн,Аж ахуйн нэгж,байгууллагын олгосон итгэмжлэл
Дэнчингийн хэмжээ дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцүү байх бөгөөд дэнчингийн мөнгийг Төрийн сангийн 100160355402 тоот дансанд тушаана. Дэлгэрэнгүй мэдээллийг Буянт сумын ЗДТГ-аас авна уу?
/Холбогдох мэдээллийг Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан баг ЗДТГ-аас Газрын даамалаас ирж авна уу
Харилцах утас: 99542247, 88281189