Политехник коллежийн оюутнууд барилгын материалын сорилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа



Политехник коллежийн барилгын багш Л. Даваасүрэн, Т.Пүрэвсүрэн, ХХАА хариуцсан багш Б.Цолмон барилгын техникч, сантехникчийн ангийн 1 дүгээр курсын оюутнууд 2019 оны 04 дүгээр сарын 04 өдөр ГХБХБГ-ын барилгын материалын итгэмжлэгдсэн лабораторид ирж, үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцлоо. Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга З.Өмиртай, лабораторийн эрхлэгч Д.Шуурай, лабораторийн шинжээч Ч.Ганимэг нар лабораторийн үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө өгч ажиллалаа.
БХБХ-ийн дарга З.Өмиртай: Барилга, байгууламжийн он удаан жил орших эдэлгээний хугацаа, аюулгүй байдал, чанар, өнгө үзэмж нь тухайн барилгыг бүтээж бий болгоход хэрэглэсэн материалын чанар, шинж байдлаас шууд хамаардаг. Архитектор, инженерүүдийн тооцож гаргасан зурж бүтээсэн төслийг бодит барилга, байгууламж болгож ашиглалтын хугацаанд тохиолдож болзошгүй байгаль, цаг уурын нөлөөлөл, онц ноцтой хүчин зүйлийг тэсвэрлэх нөхцлийг тухайн барилга байгууламжид хэрэглэсэн материал бүрийн чанарын үзүүлэлт хангаж өгдөг талаар, лабораторийн эрхлэгч Д.Шуурай, лабораторийн шинжээч Ч.Ганимэг нар, бетон сорьц, хайрга, элсийг лабораторид хэрхэн туршихыг тус тусын тоног төхөөрөмж дээр туршин үзүүлж, бетон дүүргэгч материалын, цементийн лабораторийн тоног төхөөрөмж бүртээ танилцуулж, лабораторитой холбоотой ажиллахыг санал болгон хамтран ажиллахаар боллоо.