ЦЭЦЭГ СУМЫН ГАЗРЫН ДААМЛЫН 2018 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН,

төлөвлөгөөний биелэлтийн талаар
ГХБГЗЗГ-ын 2018оны Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар-ын дагуу сумын газар зохион байгуулалтын жил бүрийн төлөвлөгөөг сум орныхоо онцлогт тохируулан газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах арга хэмжээ тус бүрийг байршил хэмжээгээр нь нарийвчлан төлөвлөж нэг арга хэлбэрээр боловсруулав мөн хөдөө аж ахуйн газар болон бусад ангилалын газрын ашиглалт, хамгаалалтын асуудлыг төлөвлөгөөнд тусгаж ажиллаа.
2018 онд Сумын газар зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөг үндсэн сумын нутаг дэвсгэр сумын Засаг даргын захирамжаар аж ахуй нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх, өмчлөх эрх олгож, иргэн, аж ахуй нэгжид газрыг эзэмшүүлж, өмчилж өргөдөл хүлээн авч өргөдөл хүсэлтийг барагдуулав.
Бэлчээр ашиглалтын талаар
Цэцэг сум нь нийт 349199 га нутагтай ба үүнээс бэлчээрийн газартай оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 179706 мянган толгой мал тоологдсон ба бэлчээрийн даацыг тооцож үзэхэд 3-5 дахин хэтэрсэн байдалтай байна. Сүргийн бүтцийг авч үзэхэд ямаа сүрэг нийт мал сүргийн 45 %-ийг эзэлж байгаа нь бэлчээр талхагдалд ороход голлон нөлөөлж байна. Тус ñóìàíä сүүлийн жилүүдэд тохиолдсон ган, зуд, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нутгийн малын чанарыг сайжруулах, мал сүргийг эрүүлжүүлэх, тэжээлийн нөхцөл хангамжийг нэмэгдүүлэх, нутаг бэлчээрийг зөв зохистой ашиглах, талхагдал, доройтол, цөлжилтөөс хамгаалах зэргээр бэлчээрийн мал аж ахуйн бүтээмж, эрсдлээс хамгаалах чадамжийг дээшлүүлэх асуудал зайлшгүй тавигдах боллоо. Бэлчээрийн уламжлалт арга ажиллагаанд анхаарч амьдралын өнөөгийн хэрэгцээ, зах зээлийн эргэлтэнд нийцүүлэн нүүдлийн болон суурьшмал мал аж ахуйн аль алиныг нь хөгжүүлэх, үйлдвэрлэлийн үндэс нь бэлчээрийн газар нутаг учраас хөдөө аж ахуйн газар, түүний дотор бэлчээрийг зохистой ашиглах онол, үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн үндсийг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Бэлчээрийн доройтол нь даац хэтэрхийн зэрэгцээ бэлчээрийн эмх замбараагүй ашиглалт, өрсөж идэх гэсэн өрсөлдөөн тэмцэл, зах зээл, уст цэгийг тойрон нэг газраа бөөгнөрөн удаан хугацаагаар ашиглах, олон салаа зам гаргах, нөхөн сэргээлт хийхгүй байх, хортон мэрэгч усан хангамжийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй. Мал маллагааны арга ажиллагаа өөрчилөгдсөн, бэлчээрийн ачаалал нэмэгдсэн, цөлжилт газар авч бэлчээрийн талхагдал ихэссэн зэрэг нь бэлчээрийн газрыг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг малчид аж ахуй нэгж, байгууллагын оролцоотойгоор маш тодорхой төлөвлөн ажил болгон мөрдөх, явцыг тогтмол хянаж , үр дүнг олон түмэнд ил тод мэдээж байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Газрын доройтол, талхагдал, газарт учруулсан хохирол, нөхөн сэргээлт
Сумын нутаг дэвсгэрт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хур тунадас багасаж, усан хангамж муудахын зэрэгцээ хувиараа олборлолт хийж байгаа ард иргэдийн нөлөөгөөр Баян-Овоо багийн Цагаан эрэгт нэмэлтээр 2015 онд 13 га газар, 2017 онд 8 га газарт нөхөн сэргээлт хийхээр Аймгийн ИТХ-ын 60, 82-р тогтоолын дагуу тендер зарлаж нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн боловч 2018 онд дуусаах байсан ч нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байсан Өгөөжтэй өв ХХК нь нөхөн сэргээлтийн хугацаа дууссан, нөхөн сэргээлт бус олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна гэж үзэн 2018 оны 7 сард албадан буулгасан. Одоогоор цагаан эрэгт 21 га газар нөхөн сэргээлт хийгдэж дуусаагүй байна. Сумын төвийн ахуйн хог хаягдлыг бүх нийтээр цэвэрлэх ажлыг 2 удаа зохион байгуулж гудамж талбайн хогыг цэврэлсэн. Хогын цэгийг цэгцлэн, нөхөн сэргээлт хийж, хашилт хамгаалалт хийж шороон далан босгосон.
Сумын ногоон байгууламжид 2000 ширхэг бургас, улиас 2 га газарт суулгасан.
Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх ажлын талаар
Газар өмчлүүлэх талаар жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажилласнаар 2018 оны 12 сарын 25 ны байдлаар өссөн дүнгээр 231 иргэнд 51,54 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлээд байна. Газар өмчлөлийн ажил манай сумын хувьд маш удааширалтай байна.
2018 оны байдлаар Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газар
№ |
Сумын нэр |
Нийт газар өмчлөгч иргэдийн тоо |
Өмчлөлд буй газрын нийт хэмжээ /га/ |
Гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй өмчилсөн |
Газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр худалдаж авсан |
||
иргэдийн тоо |
газрын хэмжээ /га/ |
иргэдийн тоо |
газрын хэмжээ /га/ |
||||
1 |
Цэцэг |
231 |
51,54 |
11 |
1,95 |
|
|
|
Дүн |
231 |
51,54 |
11 |
1,95 |
|
|
Өргөдөл хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал
Сумын хэмжээнд иргэн аж ахуйн нэгжээс газар өмчлөх, эзэмшихèéã õ¿ññýí 106 өргөдөл хүлээн авч ажилласанаас 95 өргөдлийг барагдуулаад байна. Үүнд гэр бүлийн хэрэгцээнд, шинээр өмчилж авах, эзэмшиж буй хашааны газраа үнэгүй өмчлөхөөр 44 өргөдөл ирснээс 36 өргөдлийг шийдвэрлэж, өвөлжөө хаваржааны газар эзэмших, иргэн, аж ахуйн нэгж байгууллага эзэмшихээр 63 өргөдөл хүлээн авсанаас 60 өргөдлийг шийдвэрлэж ажилласан.
Д/д |
Сумыí íýð |
Íèéò |
ªðãºäºë õ¿ñýëòèéí òºðºë, òîî |
¯¿íýýñ |
Шийдвэрлэгдээгүй шалтгаан |
|||||||||||||||
Íèéò |
Øèéäâýðëýñýí ºðãºäºë, õ¿ñýëòèéí òîî, òºðºë |
Íèéò |
Øèéäâýðëýãäýýã¿é ºðãºäºë, õ¿ñýëòèéí тоо |
|||||||||||||||||
Аøèãëàõ |
Эçýìøèõ |
Эçýìøèæ áàéãàà ãàçðàà ºì÷ëºõ |
Шèíýýð ºì÷ëºõөөр төлөвлөсөн газарт өмчлөх |
Аøèãëàõ |
Эçýìøèõ |
Эçýìøèæ áàéãàà ãàçðàà ºì÷ëºõ |
Шèíýýð ºì÷ëºõөөр төлөвлөсөн газарт |
Аøèãëàõ |
Эçýìøèõ |
Эçýìøèæ áàéãàà ãàçðàà ºì÷ëºõ |
Шèíýýð ºì÷ëºõөөр төлөвлөсөн газарт өмчлөх |
|
||||||||
|
||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
1 |
Цэцэг |
106 |
63 |
26 |
17 |
95 |
60 |
25 |
10 |
11 |
3 |
1 |
7 |
Материал дутуу, зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан |
|
|||||
|
Төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлын талаар
Манай сум 3200000 төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласан.
Д/д |
Сумдын нэр |
Төлөвлөгөө |
Ãàçðûí òºëáºð |
Óñ àøèãëàñíû òºëáºð |
Íèéò |
Õóâü |
1 |
Цэцэг |
3600000 |
3433720 |
* |
* |
* |
|
дүн |
3600000 |
3433720 |
* |
* |
* |
Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал
Монгол улсын газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нэгдмэл сангийн ашиглалтын зориулалт, хэрэгцээ харгалзан хөдөө аж ахуйн газар, хот тосгон бусад суурин газар, ойн сан бүхий газар, усан сан бүхий газар, зам шугам сүлжээний газар, тусгай хэрэгцээний газар гэж ангилдаг.
ГУРАВ. Цэцэг сумын газрын нэгдмэл сангийн 2018 оны
тайлан тэнцэлийн тухай
Цэцэг сумын газрын нэгдмэл сангийн тайлан тэнцэлийг Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 318 дугаар тушаалаар баталсан газрын нэгдмэл сангийн маягтуудыг хөтлөх, тайлан гаргах аргачилсан зааврын дагуу Монгол улсын 2003 оны 204 дүгээр тогтоолоор баталсан ГТ-1,2,3,4,5,6,7,8,9 маягтуудаар өмнөх жилийн тайлан болон Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 189 дугаар баталсан журмын дагуу гаргалаа.
Маягт ГТ-1. Газрын нэгдмэл сангийн ангиллын тайлан
Газрын нэгдмэл сангийн улсын тайлан нь тайлангийн хугацаанд газрын ангилал болон газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн байдал, тэдгээрт гарсан өөрчлөлтөнд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох, цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хувиарлах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн өгөгдөхүүнд өөрчлөлт оруулах, улс орон нутгийн статистик мэдээнд ашиглахад суурь материал болдог холбогдолтой.
Монгол улсын Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Газрын нэгдмэл санг үндсэн 6 санд ангилан хувааж байгаа бөгөөд ангилал тус бүрийн нийт
эзлэх хэмжээг гаргаж тайланд тусгав.
Цэцэг сумын газрын нэгдмэл сан нийт 349199га байна. Үүнээс Хөдөө аж ахуйн газар га 255744,40, Хот тосгон бусад суурины газар 661,60га Зам, шугам сүлжээний газар 2250,8 га буюу Усны сан бүхий газар 2130 га Улсын тусгай хэрэгцээний газар 139471 га г тус тус эзэлж байна.
Маягт ГТ-2. Газрын нэгдмэл сангийн эрх зүйн байдлын тайлан
Цэцэг сумын Газрын нэгдмэл сангийн эрх зүйн байдлын тайланг өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байгаа газрын хэмжээгээр гаргасан бөгөөд нийт гэр бүлийн хэрэгцээнд өмчилсөн газар га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.
Маягт ГТ-3 Газрын улсын бүртгэлийн тайлан
Тайлангийн хугацаанд хөтөлсөн Цэцэг сумын кадастрын улсын бүртгэлд үндэслэн энэхүү тайланг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн тоогоор гаргасан бөгөөд нийт газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, төрийн байгууллага, аж ахуйн нэгж Хөдөө аж ахуй-н зориулалтаар хадлан тариалан,төмс хүнсний ногоо, өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшиж байгаа.
Маягт ГТ-4 Улсын тусгай хэрэгцээний газрын тайлан
Цэцэг сумын Улсын тусгай хамгаалалтай газар нутаг бүгд 88853 га, орон нутгийн тусгай хамгаалалтанд 50615 га үүнээс, байгаль орчин цаг агаарын төлөв байдлын байнгын ашиглалтын талбай 3 га, газрыг улсын тусгай хэрэгцээнд ашиглаж байна.
Маягт ГТ-5 Газрын шилжилт хөдөлгөөний тэнцэл
Цэцэг сумын газрын нэгдмэл сангийн тайланд шилжилт хөдөлгөөний тэнцлээр Хөдөө аж ахуйн газар 255744,40 га, Хот тосгон бусад суурьний газар 661,60 га, Зам шугам сүлжээний газар 2250,8 га, Усны сан бүхий газар 2130 га, Улсын тусгай хэрэгцээний газар 88853 га газар тус тус эзэлж байна.
МаягтГТ-6 Газарт учруулсан хохиролын тайлан
Цэцэг сумын хэмжээнд гар аргаар ухагдсан болон нөхөн сэргээлт нэрийн доор, ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын улмаас нийт талбай 21 га хохирол учирсан байна.
Маягт ГТ-7Газар хамгаалах арга хэмжээний тайлан.
Цэцэг сумын хувьд хамгаалах ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Хортон шавьж устгах ажлын хүрээнд 6000 га талбайд хортон шавьж устгах хор цацах ажлыг Ховд Гайд ХХК 2018 оны 7 сарын 25-наас 2018 оны 8 дугаар сарын 11 –нийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.
МаягтГТ-8 Газрын төлбөр төлөлт, ноогдуулалтын тайлан
Хөдөө аж ахуйн газар болох хадлан,тариалан, хөдөө аж ахуйн барилга байгууламж ийн дэвсгэр газар, хот тосгон бусад суурины газар, шатахуун түгээх газар, гэр хороолол, усны сан бүхий газарт газрын төлбөрийн хуулийн дагуу оногдуулалт хийсэн.
2018 онд 3600000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 2018 оны 12-р сарын 24-ны байдлаар 3433720 оруулаад байна.
Маягт ГТ-9 Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газрын тайлан
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажлын хүрээнд иргэний гэр бүлийн хэрэгцээнд өссөн дүнгээр 231 иргэнд 51.54 га, өмчлүүлээд байна.
ГАЗРЫН ДААМАЛ П.Даваасүрэн