МӨНХХАЙРХАН СУМЫН ГАЗРЫН ДААМЛЫН 2018 ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2019-01-29
Бүртгэл мэдээллийн сан үүсгэх ажил:
Сумын хэмжээнд 652 нэгж талбарыг иргэн гэр бүлийн хэрэгцээндээ эзэмшиж байна. Аж ахуй нэгж албан байгууллагын хэрэгцээнд 53 нэгж талбарын 107,8 га газар эзэмшиж байна. 
 Харин гэр бүлийн хэрэгцээндээ 263 нэгж талбарыг өмчилсөн байна. Эзэмшиж, өмчилсөн нийт 969 нэгж талбар бүртгэлтэй байна.ЛМ эзэмшил, өмчлөлийн газрыг бүртгэн оруулж байна. 2019 онд бүртгэлийг бүрэн цэгцлэж оруулахаар төлөвлөөд байна.
Газар өмчлөх тухай 8 өргөдөл, Газар эзэмших тухай  70 өргөдөл, хэмжээ талбай өөрчлөх тухай  12 өргөдөл, Эрх шилжүүлэх тухай 2 өргөдөл, газар эзэмших эрх хүчингүй болгуулах тухай 1 өргөдөл, Хамтран өмчлөл салгуулах тухай 4 өргөдөл цаасаар хүлээн авч шийдвэрлэсэн байна.  Мөн Газрын биржид барьцаанд бүртгүүлэх тухай 40 хүсэлт, үнийн мэдээнд 2 хүсэлт, газар эзэмших эрхийн  дуудлага худалдаанд оролцох 13 хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн. Нийт 151 өргөдөл, хүсэлт хүлээн шийдвэрлэсэн байна.
Газар эзэмших, өмчлөх эрх бүхий 12 иргэн, аж ахуй нэгж байгууллагын хэмжээ талбай, хаягийг баталгаажсан кадастрын зургийн дагуу өөрчилсөн захирамж гаргаж гэрчилгээ, гэрээ шинээр байгуулж хувийн хэргийн баяжилтийг хийж цахимд шилжүүлэн архивлан хадгалав. 
 Өвөлжөө хаваржааны зориулалтаар 2003, 2007 онд эзэмшсэн 157 өвөлжөө, хаваржааны газруудын хэмжээ талбайг 700 м2-р  олгосоныг өөрчилөн  1500м2 болгосон захирамж гаргуулан ЛМ-программд өөрчлөлтийг оруулж байна.  Нийт 169 газрын хэмжээ талбай өөрчилөн бүртгэсэн байна.
Сумын жижүүрийн зургийг Autocad  программ дээр хөтлөн өөрчлөлтийг тухай бүр  тусган ажиллаж байна. Сумын нийт өвөлжөө хаваржааны Shp файл зурагт буулгаж Бүртгэлийн программд оруулан ажиллаж байна.
Сумын хэмжээнд шинээр хашаа, байшин барьсан хашаагаа сунгасан нэгж талбарт кадастрын зургийг Аймагт кадастр хийх эрх бүхий  “Босоо Тэнхлэг БГБХН”-ыг дуудаж  2018 оны 12 сарын 9-10 өдрүүдэд 20 нэгж талбарын 22 байршилд кадастрын зураг хийлгэж иргэдийн газрын баримт бичигт баталгаажсан кадастрын зургаар үйлчилж байна. Кадастрын зураг хийлгэсэнээр иргэн аж ахуй нэгж байгууллага газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломж бүрдэх юм.
 
Газар өмчлүүлэх талаар:
Тухайн жилийн Газар зохион байгуулалтын  төлөвлөгөөний дагуу шинээр 8 иргэнд 0,64 га газар өмчлүүлсэн. Сумын хэмжээгээр 263 иргэнд 26,01 га газар өмчлүүлсэн байна.  Үнэгүй газар өмчлөх хуулийн хугацаа дахин 10 жилээр сунгасантай холбоотой мөн сумын хэмжээнд өмчлүүлэх газрын боломж багтаамж багатай учраас газар өмчлөл удааширалтай байна. Сумын нийт иргэдийн 11,8 хувь нь газар өмчлөж авсан байна.
 Гэр бүлийн хэрэгцээндээ газар хамтран өмчилсөн 119 өрхийн 472 иргэн хамтран өмчлөлтэй байсан ба 2018 оны байдлаар 82 өрхийн 334 иргэний газар өмчлөх эрх нээгдэж, 37 өрхийн 138 иргэн  одоо хамтран өмчлөлөө салгуулаагүй байна. Үлдсэн өрхийн ихэнх нь нас барсан, хот ховдруу шилжсэн зэрэг хамтран өмчлөл салгахад хүндрэлтэй өрхүүд үлдэж байна.
Газар өмчлөх тухай 13 иргэний газрын материалыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн 13 газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 5 байшингийн гэрчилгээ авсан байна. Мөн худалдах худалдан авах гэрээгээр 2 иргэний газрын үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн байна.
 
Газар эзэмшүүлэх талаар:
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдөл хүсэлтийг хүлээн авч Дашбалжир хийд, Ахмадын хороо, Цахилгаан түгээх сүлжээ, Өндөр сэнхэрийн УЦС, ЗДТГ-т аялал жуулчлалын газар, БАХ-ийн 2 бүлэгт хадлангийн талбай, дуудлага худалдаагаар 2 байршилд үйлчилгээний газар, 57 Өвөлжөө хаваржааны газруудын эзэмших эрхийг олгосон байна.
Он гарсаар иргэн аж ахуй нэгж байгууллагад 46 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, гэрээ байгуулсан. Кадастрын зураг 21 ширхэгийг хэвлэж баталгаажуулан байна.
Газар эзэмших эрхийн гэрээ дүгнэж, зөрчил арилгах тухай ажлын удирдаж боловсруулан ЗДТГ-ын даргаар батлуулан ажиллаж Тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлж шинээр гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй, Зөрчилтэй газар эзэмших эрхийн гэрчилгээтэй зэрэг  үндэслэлээр сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 10 өдрийн А/04 дугаар захирамжаар 75 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хүчингүй болсон нэгж талбарт 35 хаваржаа, 27 өвөлжөө, 1 ойжуулалт, 4 Хадлангийн талбай, 5 хүнсний ногоо тариалах талбай, 2 аялал жуулчлалын газар, 1 гэр бүлийн хэрэгцээний газруудын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Мөн өөрийнх нь хүсэлтээр нэг хаваржааны газрыг хүчингүй болгов. Хүчингүй болгосон нэгж талбарын хувийн хэргийг архивлан хадгалсан.
 
Газрын татвар, төлбөр, дуудлага худалдаа:
Газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагын 646 нэгж талбарт 1772100 төгрөгний ногдолтийг хийж 12 сарын 10-ны байдлаар 1.250.000 төгрөг оруулж 70,5 хувьтай төвлөрүүлээд байна.  
Үл хөдлөх хөрөнгийн 255 нэгж талбарт 25350 төгрөгний албан татвар ногдуулсанаас 14750 орлого төвлөрсөн. Орлогын хувь 58,1 хувьтай төвлөрсөн байна. Бэлчээрийн газрын төлбөрийг  71 өрхийн 17683 малд 831129 төгрөгний ногдолтийг хийж 12 сарын 10-ны байдлаар 265150 төгрөг буюу 39,1 хувьтай төвлөрүүлсэн байна.
Газрын татвар төлбөрийн төлөлтийн тайланг сар бүрээр бүртгэж, ГТМ-3, ГТМ-4 маягтаар тайланг гарган ажиллаж байна.
Газрын төлбөрийн үнэлгээний бүсчлэл, хувь хэмжээ тогтоох тухай Засгийн газрын 152 дугаар тогтоол хүчингүй болж, 2018 оны 182 дугаар тогтоолоор үнэлгээний бүсчлэл суурь үнийг өөрчилсөнтэй холбоотой Газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 05 өдрийн  хуралаар хэлэлцүүлэн 6/07 дугаар тогтоолоор батлуулсан. 
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар 2 байрлалд 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2018 оны 5 дугаар сарын 09-нд өдөр зохион байгуулж, 1-р байрлалын 80 м2 газрыг 3138400 төгрөгөөр М.Отгонбаатар авсан. 2-р байрлалын 50м2 газрыг 74000 төгрөгөөр Э.Ганхуяг авсан. Нэгдүгээр байрлалын газар хуулийн хугацаанд мөнгөө тушаагаагүй тул Дуудлага худалдааг дахин 2018 оны 06 сарын 11-нд зохион байгуулж 288400 төгрөгөөр Б.Ганболд эзэмших эрхийг авсан. Нийт газар эзэмших эрхийн дуудлага худалдааны 362400 төгрөгийг орон нутгийн дансанд төвлөрүүлсэн.
 
Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалтын талаар:
Бэлчээрийн газрын ургац даацын судалгаа хийх ажлын удирдамж боловсруулан батлуулж  жил бүрийн 8 дугаар сарын 8-15 хооронд бэлчээрийн ургац даацын судалгааг фотомониторингийн аргаар хийж гүйцэтгэсэн судалгааны үр дүнг малчид ард иргэдэд хүргэж мэдээлдэг.
2018 оны бэлчээрийн ургамлын гарц нь га-н дундаж ургац 0.7 цн гарав. Манай суманд 2018-2019 онд бэлчээрт 184356,39 цн өвсний нөөцтэй 45872 толгой мал бэлчээрлэх боломжтой даацын судалгаа гарсан. Эндээс үзэхэд бэлчээрийн даац 4-5 дахин хэтрэлттэй судалгаа гарч байна. Бэлчээрт Улалж, шарилж, хялгана, биелэг өвс, хагд өвс, агь, таана, саман ерхөг, хонин бортууль зонхилон ургасан байна.  Бэлчээрийн ургац даацын судалгааг баг бүрээр гаргасан.
Мөнххайрхан сум нь өндөр уулын бүсэд хамаардаг.                                                    Бэлчээрийн ургац даацыг багаар гаргавал.
¹ Багийн нэр Багийн нийт талбай га-аар Бэлчээрийн талбай га-гаар Нэг метр квадрат газрын ургац Нэг га ургац/цн/ Хуурай жинд шилжүүлсэн ургац /цн/ Зуны буюу жилийн хамгийн дээд ургац /цн/ Улирлын дундажад шилжүүлсэн ургац цн Бэлчээрийн өвсний хэмжээ / талбайг* дундаж ургац/ Бэлчээрийн багтаамж /хонин толгой мал/
1 Алаг 75020.2 74433.7 26,6+20+53,3+40=34,9 3,4 2,074 1,0 1.0*0.73= 0.73 54336,6Ц 12937
2 Борт 75067.0 74520 53,3+33,3+56,6=47,7 4,7 2,8 1.4 1.4*0.73= 1.02 76010,4ц 18098
3 Хаг 67794.9 67759.7 40+26,6+30+30=31,65 3,1 1,8 0,9 0,9*0.73= 0,65 44043,8 10486,6
4 Сэнхэр 37530.9 35829.6 20+26,6+23,3+26,6=24,1 2,4 1,4 0,7 0,7*0.73= 0,51 18273,09 4350,7
Нийт 255413 252543 34,605 3,4 2,0 1,0 0,73 184356,39 45872
 
Төрөөс бэлчээрийн талаар эрхзүйн зохицуулалт байхгүй байна. Харин манай сумын хувьд 2016 онд “Бэлчээр ашиглах талаар дагаж мөрдөх журам”, Ногоон алт, Мерси кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр  2018 онд "Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан батлуулсан. Мөн “Өвөлжөө хаваржаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх журам”, “Бэлчээрийн эрсдэлийн сан бүрдүүлэх, зарцуулах журам” зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулан мөрдөж, бэлчээрийн талаар эрхзүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан, ногоон алт төслөөс зохион байгуулсан “Бэлчээр биднээс хамаарна” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Дуут, Манхан сумдад зохион байгуулсан тус сургалтанд оролцсон мэдээлэл солилцсон.
Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө /2018-2022/  сумын Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг, Ногоон алт, мерси кор ОУБ-тай хамтран боловсруулан 3 хувь хэвлүүлэн хүлээн авсан. Мөн бэлчээрийн газрын зураглалыг хийж, 2 хувь хэвлүүлсэн нь Бэлчээрийн талаар л бодлогын баримт бичигтэй болсон. Цаашид төсөв санхүүг нь шийдвэрлэж хэрэгжүүлж ажиллах нь чухал байна.
Бэлчээр ашиглалтын Арцат, Хүрэлдэй бүлэгт хадлангийн талбай бий болгох зориулалтаар Арцат бүлэгт “ Бортын усан нийлдэгт 2 га газар, Хүрэлдэй бүлэгт “ Завсар усанд 2 га газрын эзэмших эрх олгосон.
Малчдын зөвлөгөөнийг 2018 оны 1 сарын 25-нд, 11 сарын 22-нд зохион байгуулан Малчдад Газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон газрын харилцааны  мэдээлэл хүргэж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан “Өвөлжөө хаваржаа эзэмшүүлэх эрх шилжүүлэх” журмыг танилцуулан ажилласан.
Өвөлжөө хаваржааны цэгийг өөрийнхөө боломжоор авч, Багийн Засаг дарга нарт GPS өгч явуулан авхуулж ЛМ программд зөв авагдсан цэгийг бүртгэлээр оруулан нийт 671 өвөлжөө хаваржаанаас 320 гаруй өвөлжөө хаваржааг Ланд менежер программд оруулаад байна.
 
Тусгай хэрэгцээний газар:
Ус цаг уур орчны шинжилгээний газрын ажиглалтын талбай, усны харуулын талбайн газрыг улсын тусгай хэрэгцээний зориулалтаар 3 байршилын 0,5136 га газрыг  Улсын тусгай хэрэгцээнд авах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 сарын 05 өдрийн 6/04 дугаар тогтоолоор батлуулан ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүртгүүлэхээр ажлын 10 хоногт багтаан хүргүүлсэн.
Сумын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг улсын тусгай хэрэгцээнд авах зорилготой ажиллаж байна. 2019 онд Алаг багийн Битүү нуур, Хатуусай, Устай орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар төлөвлөөд байна.
 Манхан сумтай хилийн цэсийн маргаантай Улаан цүнхэгийн ам, Хуурай хавцалын Их мөстийн аманд 2 хаягийн самбар байршуулахаар төлөвлөн санхүүжилтийг шийдвэрлүүлэн хаягийн самбарыг хийлгэж, байршуулахад бэлэн болгосон байна. Мөн аймгаас аялал жуулчлалын газрыг тэмдэг тэмдэглэгээ, байршлын хаягийн самбарыг 9 ширхэгийг байршуулан хүлээлгэн өгсөн.
              
  
ГАЗРЫН ДААМАЛ                    С.ОЮУН-ЭРДЭНЭ.
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР