ДУУТ СУМЫН ГАЗРЫН ДААМЛЫН 2018 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2019-01-29

              ГХЗЗГ-ын 2006 оны 131 тоот тушаалаар батлагдсан Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг сум орныхоо онцлогт тохируулан газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах арга хэмжээ тус бүрийг байршил хэмжээгээр нь нарийвчлан төлөвлөж нэг арга хэлбэрээр боловсруулах бөгөөд хөдөө аж ахуйн газар болон бусад ангилалын газрын ашиглалт, хамгаалалтын асуудлыг төлөвлөгөөнд тусгаж ажиллаа.
            Монгол улсын иргэнд газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах талаар төр засгийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлж иргэд газраа барьцаалах,худалдах, өвлүүлэх зэрэг нөхцөл бололцоогоор хангагдаж газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.
           Газар өмчлөх, эзэмших, ашиглах, нөхөн сэргээлт хийх газар зохион байгуулалтын  төлөвлөлт , газрын харилцааны үйл ажиллагааг боловсронгуй болгох, газрын кадастрын  бодлогын хэрэгжилт, геодези зурагзүйн бодлого, мэдээлэлийн технологи нэвтрүүлэх, дуудлага худалдаа зэрэг ажлуудыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган сумын ИТХ-аар батлуулан гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.
1.2019  оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай
Монгол улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.2 дахь заалтууд , бусал холбогдох журмуудыг үндэслэн 2019 оны төлөвлөгөөний төслийг боловсрууллаа.
Баг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг авч, нэгтгэн 2019 оныхоо төслийг нэгтгэн аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулан сумын ИТХ-д хэлэлцүүлхэд бэлэн болоод байна.
Газрын кадастрын мэдээллийн сангийн /Land-manager/ программ хангамжийг нэвтрүүлэхэд шаардлагатай бэлтгэл  ажлыг хангаж, газрын эрхийн бүртгэлийг цэгцэлж дуусган /Land-manager/ программд газрын мэдээлэлийг нөхөн оруулах ажил 2018 онд ГХБХБГ-т 2 удаа зохион байгуулагдаж эзэмшилээр 300, өмчлөлөөр 10  нөхөн оруулан ажилсан. Мөн 2018 онд Хөхбэлчир, Шивэр, Цагаанбургас багуудаар явж 50 өвөлжөө, хаваржаа координат авч ажилсан.

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар
Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх болсон нь улс орны ирээдүйн хөгжил иргэдийнамьдралыг дээшлүүлэх газраа ухаалаг соёлтой эзэмших өмчлөх шинэ харилцааг төлөвшүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шинэ боломж нөхцөлийг бүрдүүлсэн нь газрын шинэтгэлийн бодлогын үндсэн агуулга болж байна.
Газар нутаг салшгүй бүрэн бүтэн газрын сан нэгдмэл бөгөөд төрийн хяналт,хамгаалалтанд байх, газар өмчлөх, эзэмших, хамгаалах ,нөхөн сэргээх,байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагааг явуулахгүй байх зэрэг чиглэлээр хэрэгжиж байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тэдгээртэй холбоотой бусад хуулийг иргэдэд сурталчлан таниулж,  мэдээлэл зөвлөгөө өгөх , иргэдээс ирсэн өргөдөл,  гомдол хүсэлтийг хүлээн авч хариу өгөн, шийдвэрлэсэн.
Дуут суманд гэхээсээ илүү аймгийн төв Жаргалант суманд газар өмчлөх иргэд дийлэнх олонх байж тодорхойлолт гаргуулж байлаа.

2018 ÎÍÛ ÃÀÇÀÐ ÇÎÕÈÎÍ ÁÀÉÃÓÓËÀËÒÛÍ ÒªËªÂ˪êªÍÈÉ

ÄÀÃÓÓ ÃÀÇÀÐ ªÌ×˯¯ËÑÝÍ ÁÀÉÄÀË

 

¹

Ñóìûííýð

ªì÷ëºëä îëãîõîîð òºëºâëºñºí ãàçðûí õýìæýý /ãà-ãààð/

Өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал

ªì÷ëºëä îëãîãäîîã¿é ¿ëäñýí ãàçàð /ãà-ãààð/

 
 

òîî

ãà

 

1

Äóóò

0,37

3

0,1982

0,17

 

 

Ãàçàð ºì÷ëºëèéíàñóóäàë ñóìàíä àæèë óäààøðàëòàé áàéíà. Ýíý íü òóõàéí îðîí íóòàãò ºì÷èëæ àâñàí ãàçàð íü ýäèéí çàñãèéí ýðãýëòýíä îðîõ, àæ àõóé ýðõëýõ áîëîìæ ìóó ,çàõ çýýë õîë ó÷ðààñ àéìãèéí òºâ áîëîí õ¿í àìûí òºâëºðºë ¿¿ññýí ãàçàðò èðãýä àæ àõóéí íýãæ ãàçàð ºì÷èëæ àâàõ ñîíèðõîëòîé áàéíà.

Өвөлжөө, хаваржааны доорх газрыг шинээр болон хугацаа сунгуулах, газар эзэмших эрхээ бусдад шилжүүлхээр нийт 25 өргөдөл ирсэнээс 100 хувь шийдвэрлэж  гэрчилгээ олгон, гэрээ хийж, улсын бүртгэлд бүртгэж нэгж талбарын хувийн хэрэг үүсгэсэн.

Ард иргэдэд газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжыг багуудын хуралуудаар иргэдэд мэдээлэн сурталчилж ажилсан.

Газрын төлбөрийн талаар


Газрын  төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр хураамжийн ногдуулалтыг баг, байгууллага, аж ахуй нэгж тус бүрээр нь гаргах, газрын төлбөр төлөгч бүрд мэдэгдэх хуудас өгч төлбөрийн хугацаанд нь төлдөг байхыг мэдээлэх , нэхэмжлэн хурааж 2018 оны 11 сарын 30 байдлаар 588000  орсон байна.Газрын төлбөр,татбарыг газрын цахим биржэд бүртгүүлж байгаа.Сумын хэмжээнд 2018 онд арилжааны Хаан болон Төрийн банканд барьцаалсан нийт 50 иргэн газраа барьцаалж зээл авсаныг газрын цахим биржэд бүртгээд байна. 
Бэлчээрийг хамгаалах сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээ
Манай сум бэлчээрийн менежментийн төлөвлөгөө болон бэлчээрийг сэлгэж, бэлчээрийг гэрээгээр ашиглах малчид, малчдын бүлэг, багуудын Засаг дарга нарын санал Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан бэлчээр ашиглах журам төсөвлөж сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж ажилдаа мөрдөг болгон ажиллаж байна.
Энэ төлөвлөгөөний гол хэсэг нь бэлчээрийн даацийн асуудал бөгөөд энэ талаар олон улсын төслийн байгууллагууд аймаг орон нутгийн бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгууладаг.
Бэлчээрийндаацыг ХААЖДҮ-ийн газрын 2009 оны 06 дугаар сарын 23 ны  өдрийн 126 тоотын хавсралтанд  дурдсан аргачлалын дагуу тогтооход манай сумын нийт газар нутаг 214671.0 га,үүнээс ХАА-н газар 212310.5 га-с бэлчээрийн газар 212245.38га,зам шугам сүлжээний газар 493.5. га,ойн сан бүхий газар 19.0 га,усан сан бүхий газар 368.0 га,Улсын тусгай хэрэгцээний газар 4.0 габайна.
Тус сумын нутаг дэвсгэрт бэлчээрийн даац хэтрэлтийн талаар одоогоор авч байгаа арга хэмжээ малчны бүлгүүд бэлчээр ашиглалтын хэсэг байгуулж бүлэг зохион байгуулалтанд орж сумын хэмжээнд 2016 онд 7 бэлчээр ашиглалтын хэсэгтэй бэлчээр ашиглуулах гэрээ хийж бүртгэн баталгаажуулсан ба 2017 оны 12 сард сумын ИТХ-аар бэлчээр  ашиглах журам боловсруулж батлуулан 2018  онд бэлчээр ашиглах журамыг хэрэгжүүлэн ажилсан.
Бэлчээрийн фотомониторингийн байнгын болон сэлгээний цэгүүдийн хэмжилтийг цаг тухай бүр хийж sample point программ хөрвүүлэх мэдээллийн сан үүсгэх 2018 оны 6 сарын 18 нд Бэлчээрийн сэлгээний 5 цэгээр болон 2018 оны 8 сарын 8,9 байнгын 14,  сэлгээний 5 цэгээр явьж фотомониторингийн хэмжилт хийн sample point программ хөрвүүлэн мэдээллийн сан үүсгэсэн. Жил бүр энэхүү хэмжил судалгааг хийсэнээр бэлчээрийн даац, түвшин тодорхойлогдох юм.

 

Мөн бэлчээрийн хортон шавьж устгахаар Дуут сумын Хөхбэлчир багийн Ханхинуур, өмнө салаа, дунд салаа, хойд салаа гэсэн 4 байршилд 500 га газарт устгал хийсэн. 
Сумын геодизийн цэг тэмдэгт триангуляци, полигнометрийн цэг тэмдэгтийг шалгах
Дуут сумын хэмжээнд
GPS53
ГЦТ5290
GPS5020
ГЦТ6179 гэсэн 4 геодизийн цэг тэмдэгтийн шалган, судалгаа гаргаж хугацаанд хүргүүлсэн.
Хугацаатай болон хугацаагүй 40 бичиг ирсэн ба хугацаатай бичгийн хариуг цаг тухай бүр дээд байгууллагад нь хүргэн ажилсан.
.Сургалт,семнарын талаар

2018 оны 2 сарын 2нд үр дүнгийн гэрээгээ ГХБХБГ-т байгуулсан.
5 сарын 2нд ГХБХБГ-т Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан спортын арга хэмжээ зохион байгуулагдаж амжилттай оролцсон. 
2018 онд ГХБХБГ-т Ланд менежер программ хангамжинд газрын мэдээлэлийг нөхөн оруулах ажлын сургалт 7сард ба 10 сард 2 удаа зохион байгуулагдаж мэдээлэлийг нөхөн оруулан ажилсан.
10 сарын 2нд ГХБХБГ-т Бэлчээр ашиглагчын хэсгийн мэдээлэлийг Лэнд менежер программ хангамжинд оруулах ажлын сургалт зохион байгуулагдаж мэдээлэлийг оруулан ажилсан.

ГАЗРЫН ДААМАЛ :Д.СЭРГЭЛЭН

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР