АЙМГИЙН ИТХ-ЫН VIII ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА

2018-12-03

Аймгийн ИТХ-ын VIII Хуралдаан 12 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд хуралдлаа. Хурлаар Аймгийн ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн хэрэгжилт, тайлангийн жилийн биелэлт, Аймгийн төсвийн 2018 оны урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны төсвийн төслийн тухай, Аймгийн 2019 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай, Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, Эрдэнэбүрэн сумын хилийн цэсийг өөрчлөн тогтоох саналын тухай, Мал эмнэлгийн үйлчилгээний үнэлгээний тариф тогтоох тухай, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын тухай, Ховд аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх, нөхөн сэргээх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх журмын тухай, Аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усан сан бүхий газруудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн хилийн цэсийг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 

“Аймгийн ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт”-ын талаар тайлан, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн хэрэгжилт, тайлангийн жилийн биелэлтүүдийг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар тайлангуудыг “хангалттай” гэж дүгнэн, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Хэлэлцсэн асуудлуудтай холбоотой гарсан шийдвэрүүдийн мэдээллийг үргэлжлүүлэн сэдэв тус бүрээр дэлгэрэнгүй хүргэх болно

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР