Дуут сумын 300 хүний суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажил

2018-10-24

Гүйцэтгэгч /Чандмань уушир ХХК/. Дуут  сумын 300 хүний суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын талаар: БХТ-ийн ахлах инженер Б.Амарзаяа, Ховд аймгийг хариуцсан хяналтын инженер Э.Маргад-Эрдэнэ, хяналтын инженер Ж.Лхамаа нарын хамт 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр газар дээр очиж хяналт хийлээ. Очисон өдрийн байдлаар газар шорооны болон суурийн ул бетон, суурийн дам нуруу болон баганын арматурчлалын ажил хийгдэж байлаа. Мөн суурийн хэв хашмалын ажлыг хийж байлаа.  Зургийн компанийн хийсэн зураг зөрчилтэй тул авторыг дуудаж газар дээр нь шийдүүлэх асуудал байгаа тул авторыг дуудахаар шийдвэрлэлээ. Мөн “Фужи Алтай” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн барилгын ажлыг газар дээр нь үзэж танилцахад гүйцэтгэж буй компанийн төлөөлөл байхгүй байсан учир холбогдож чадаагүй. 

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР