“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.5. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнд “...үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах...” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.80.5-д Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулна.” гэж, 2.81.9-д “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох.” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь үндэсний хэмжээнд орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байна.
НҮБ-ын 2015 оны 9-р сард баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр–2030”-т цагаа олсон, баталгаатай, чанартай орон зайд суурилсан төрөл бүрийн мэдээлэл нь оновчтой бодлого боловсруулах, хөгжлийн үйл явцыг дэмжих үндэс суурь болох ач холбогдолтойг онцолсон байдаг.
Энэ хүрээнд НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны VIII хурлаар улс орнуудыг үндэснийхээ онцлог нөхцөл байдал, Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлдээ тохируулан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэл өгөх Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ (Integrated Geospatial Information Framework)-г батлав.
Энэхүү баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор UN-GGIM-ээс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” (Strengthening geospatial information management in developing countries towards implementing the 2030 Agenda) төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон бөгөөд сонгон авсан зургаан улсын үндэснийх нь онцлог байдалд тохируулан орон зайн мэдээлэл, статистикийн мэдээллийг нэгтгэх, мэдээллийг солилцох, хуваалцах, түгээх боломжийг бүрдүүлэх, үйл ажиллагааны механизмыг сайжруулах замаар үндэсний орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, орон зайн мэдээллийн шинэлэг, бэлэн, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
Уг төслийг хэрэгжүүлэх зургаан улсын нэгээр Монгол Улсыг сонгогдсон нь манай улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэх үйл ажиллагааг хөшүүрэгдэх үр өгөөжтэй үйл явдал болж байна.
Иймд орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг 2018 оны 09 сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна.
Зөвлөгөөнөөр UN-GGIM-ийн нарийн бичгийн дарга ноён ТеоЧихай хүрэлцэн ирж төслийн талаар ярьж хэлэлцэхээс гадна, орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээрх дэлхийн нийтийн чиг хандлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Түүнчлэн Зөвлөгөөнд төрийн байгууллага, судалгаа-шинжилгээ, боловсролын байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүд болон гадаадын, олон улсын байгууллагын төлөөллүүд бүхий 130 хүнийг хамруулахаар ажиллаж байна.
Зөвөлгөөний цахим хуудас The Importance and Role of National Spatial Data Infrastructure towards Sustainable Development Goals
Дэмжигч, хамтран зохион байгуулагч Барилгын хөгжлийн төв
Зөвлөгөөний цахим хуудас: http://nsdi-forum.gazar.gov.mn
Зөвлөгөөн зохион байгуулахтай холбоотой асуудлаар info@gazar.gov.mn bayarmaa.e@gazar.gov.mn цахим хаягаар болон +976-51-264596 утсаар холбогдоно уу.
2018 оны 09 дүгээр сарын 20 |
|
08:30-09:00 |
Бүртгэл |
09:00-09:25 |
Нээлт |
Нээлтийн үг
Морин хуурын аялгуу |
|
09:25-10:10 |
Түлхүүр илтгэл
Илтгэгч: Ноён Тео Чихай, НҮБ-ийн Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо
Илтгэгч: Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
Илтгэгч: Ноён Шоичи Оки, НҮБ-ийн Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, номхон далайн бүсийн зөвлөхүүдийн хорооны ерөнхийлөгч, Япон Улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Газарзүйн албаны дарга |
10:10-10:20 |
Дурсгалын зураг авхуулах |
10:20-10:35 |
Цай/кофе завсарлагаа |
10:35-13:00 |
Нэгдүгээр хэсэг: Тогтвортой хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн гүйцэтгэх үүрэг
Илтгэгч: Ноён Тео Чихай, НҮБ-ийн Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо
Илтгэгч: А.Ариунзаяа, Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга
Илтгэгч: Монгол Улсын Үндэсний Хөгжлийн газар |
13:00-14:00 |
Үдийн завсарлага |
14:00-15:25 |
Нэгдүгээр хэсэг: Тогтвортой хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн гүйцэтгэх үүрэг
Илтгэгч: Жон Кедар, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ординанс Сурвэй, FInstRE, FRGS, CGeog(GIS), Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга
Илтгэгч: Д.Содномрагчаа, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээллийн тасгийн дарга
Илтгэгч: Ноён Шоичи Оки, НҮБ-ийн Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, номхон далайн бүсийн зөвлөхүүдийн хорооны ерөнхийлөгч, Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Газарзүйн албаны дарга |
15:25-15:40 |
Цай/кофе завсарлагаа |
15:40-17:00 |
Хоёрдугаар хэсэг: Үндэсний орон зайн мэдээллийн систем, дэд бүтэц
Илтгэгч: Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
Илтгэгч: Беларус
Илтгэгч: Хассанудин Абидин, Индонез
Илтгэгч: Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
Илтгэгч: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар |
2018 оны 09 дүгээр сарын 21 |
|
08:30-09:00 |
Бүртгэл |
09:00-10:40 |
Гуравдугаар хэсэг: Орон зайн мэдээллийн менежментийн төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин
Илтгэгч: Ноён Тео Чихай, НҮБ-ийн Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо
Илтгэгч: Жон Кедар, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ординанс Сурвэй, FInstRE, FRGS, CGeog(GIS), Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга
Илтгэгч: Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар |
10:40-11:00 |
Цай/кофе завсарлагаа |
11:00-12:00 |
Гуравдугаар хэсэг: Орон зайн мэдээллийн менежментийн төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин
Илтгэгч: Жон Кедар, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ординанс Сурвэй, FInstRE, FRGS, CGeog(GIS), Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга
|
12:00-12:40 |
Хаалтын хэсэг
|
12:40-14:00 |
Үдийн цай |
14:00-20:00 |
Нийгмийн арга хэмжээ |
20 September 2018 |
|
08:30-09:00 |
Registration |
09:00-09:25 |
Opening |
Opening remarks
Opening Morin khuur melody |
|
09:25-10:10 |
Keynote speaker
Speaker: Mr. TeoCheehai UN-GGIM Secretariat
Speaker: Ministry of Construction and Urban Development, Government of Mongolia
Speaker: Mr. Shoichi Oki, UN-GGIM-AP, Director General, Geographic Department, Geospatial Information Authority of Japan |
10:10-10:20 |
Group photo |
10:20-10:35 |
Coffee/tea break |
10:35-13:00 |
Session 1a – Role of geospatial information to implement the Sustainable Development Goals
Speaker: Mr. TeoCheehai UN-GGIM Secretariat
Speaker: Mrs Ariunzaya A, Director General, National Statistical Office, Mongolia
Speaker: National Development Agency, Mongolia |
13:00-14:00 |
Lunch |
14:00-15:25 |
Session 1b – Role of geospatial information to implement the Sustainable Development Goals
Speaker: Mr. John Kedar, FInstRE, FRGS, CGeog(GIS), Director International Engagement, Ordnance Survey, United Kingdom
Speaker: Mr. Sodnomragchaa, Head of Geospatial information session, National Emergencty Management Authority, Mongolia
Speaker: Mr. Shoichi Oki, UN-GGIM-AP, Director General, Geographic Department, Geospatial Information Authority of Japan
|
15:25-15:40 |
Coffee/tea break |
15:40-17:00 |
Session 2 – National geospatial information systems and infrastructures
Speaker: Agency for Land Administration and Management, Geodesy and Cartography, Ministry of Construction and Urban Development, Government of Mongolia
Speaker: Belarus
Speaker: Prof. Dr. Hasanuddin Z. Abidin, Head of Geospatial Information Agency of Indonesia Kepala Badan Informasi Geospasial (BIG),
Илтгэгч: Agency for Land Administration and Management, Geodesy and Cartography, Ministry of Construction and Urban Development, Government of Mongolia
Speaker: Ulaanbaatar city Municipality |
21 September 2018 |
|
08:30-09:00 |
Registration |
09:00-10:40 |
Session 3– Legal and policy frameworks for geospatial information management
Speaker: Mr. TeoCheehai UN-GGIM Secretariat
Speaker: Mr. John Kedar, FInstRE, FRGS, CGeog(GIS), Director International Engagement, Ordnance Survey, United Kingdom
Speaker: Agency for Land Administration and Management, Geodesy and Cartography, Ministry of Construction and Urban Development, Government of Mongolia |
10:40-11:00 |
Coffee/tea break |
11:00-12:00 |
Session 3 – Legal and policy frameworks for geospatial information management
Speaker: Mr. John Kedar, FInstRE, FRGS, CGeog(GIS), Director International Engagement, Ordnance Survey, United Kingdom
|
12:00-12:40 |
Closing
|
12:40-14:00 |
Lunch |
14:00-20:00 |
Social Event |
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ,
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР