АЛТАЙ СУМЫН 2017 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН

2017-12-18

Газрын Харилцаа Геодези Зураг Зүйн Газрын 2010 оны 497 тоот тушаалаар батлагдсан сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачилсан зааврын дагуу 2017 оны   газар зохион байгуулалтын  төлөвлөгөөг сум орныхоо онцлогт тохируулан газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах арга хэмжээ тус бүрийг байршил хэмжээгээр нь нарийвчлан төлөвлөн  боловсруулж,  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2016 оны 12 сарын 19 –ны өдрийн 2/06 тоот тогтоолоор  батлуулан ажиллалаа.

            1.Иргэнд газар өмчлүүлэх талаар:

            Сумын Засаг  Даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ны  өдрийн А/97 тоот захирамжаар 10 иргэнд 1.62 га газрыг гэр бүлийн хэрэгцээний  зориулалтаар өмчлүүлсэн. Аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2017 онд хашааны газар 23 иргэн, дэлгүүр 11, Хувийн байшин 9, аж ахуй нэгж 3, нийт 46 ширхэг материал бүрдүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг, дээрхи  иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын нэгж талбарын  хувийн хэрэг үүсгэж ажиллалаа.  Нийт газар өмчилж авсан иргэдийн тоо  2017 оны 11 сарын 20 байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 447 иргэнд 54.6 га газрыг өмчлүүлээд байна.

2.Газар эзэмшүүлэх талаар:

Худалдаа үйлчилгээний зориулалтаар Алтангадас багийн иргэн М.Ганцогтод 108 м2 газрыг Засаг Даргын 2017 оны 1 дүгээр сарын 4 –ны өдрийн  А/02 тоот,  Д.Сувд-эрдэнэ 54м2 газрыг Засаг Даргын 2017 оны 1 сарын 30-ны өдрийн А/12 тоот,   Барлаг багийн иргэн Ж.Баярсайхан 108 м2 газрыг Засаг Даргын 2017 оны 1 сарын 9 –ны өдрийн А/04 тоот, Бодонч багийн иргэн Н.Уламбаярт 700м2 газрыг Засаг Даргын 2017 оны 4 сарын 5-ны өдрийн А/38 тоот захирамжаар тус тус эзэмшүүлсэн.

 3.Газар эзэмших эрх шилжүүлэх талаар:

Бодонч багийн иргэн Т.Ганболдын эзэмшилд байсан 461622 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 63 м2 газрыг Тахилт багийн иргэн Ц.Энхбатад Засаг Даргын 2017 оны 2 сарын 15 –ны өдрийн А/27 тоот, Алтангадас багийн иргэн Ц.Жамъяны эзэмшилд байсан 94296, 94297 тоот гэрчилгээтэй “Тэсэгтэй”, “Битүү хад” гэсэн өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг Алтангадас багийн малчин Р.Баярт, Алтангадас багийн малчин Р.Баярын эзэмшилд байсан 4932 тоот гэрчилгээтэй “Зоогийн цагаан” хаваржааг Алтангадас багийн малчин Б.Батзаяад Засаг Даргын 2017 оны 1 сарын 4 –ны өдрийн А/03 тоот  захирамжаар тус тус эрх шилжүүлэн гэрчилгээ олгож гэрээ байгууллан ажиллалаа. 

          4. Өвөлжөө,Хаваржааны зориулалтаар:

Газрын мэдээллийн сан үүсгэх зорилгоор 67 өвөлжөө хаваржааг координатжуулаад байна. Бодонч багийн малчин С.Чимэддоржид “Хөх толгойг” хаваржааны, И.Галсанжаргалд “Ендэрт усыг” хаваржааны, Б. Гантөмөрт “Хойт өвөр булгийг” өвөлжөөны, Алтангадас багийн малчин Х.Ган-эрдэнэд “Цонжийн саарал морьтыг” өвөлжөөний, Барлаг багийн малчин Ж.Эрдэнэчимэгт “Аргалантайн Ан” , “Шовгор толгойг” өвөлжөө хаваржааны зориулалтаар тус тус эзэмшүүлэх захирамж гаргаж гэрчилгээ олгож, гэрээ байгуулан ажиллаж байна.

5. Иргэдэд газрын тухай хуулийг сурталчилж ажилласан талаар:

Багуудын Иргэдийн нийтийн хуралд энэ жил хавар намар тус бүр 2 удаа тухай бүрд нь оролцож өвөлжөө хаваржааны  зориулалтаар газар эзэмших  иргэдийн  нэрсийн жагсаалт гарган БИНХ-аар нь хэлэлцүүлэн тогтоол гаргаж, малчдын  асуусан асуултанд хариулт өгч,  “Газрын тухай”, “Иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн талаар мэдээлэл өгч, өмчилсөн газраа үл хөдлөх хөрөнгөнд бүртгүүлэхэд өөрөөс шалтгаалах холбогдох материалыг бүрдүүлэн өгч ажиллаж байна. Аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газраас  газрын даамлуудаа чадавхижуулах  сургалт 2 удаа зохион байгуулахад  оролцсон. Швейцарын хөгжлийн агентлаг “Ногоон – алт” төслөөс зохион байгуулсан сургалтанд нэг сумаас 6 хүний бүрэлдэхүүнтэй сургалтанд хамрагдсан. Үүнд: Сумын удирдлагууд, төслийн зохиоцуулагч, холбогдох мэргэжилтэнгүүд багийн засаг дарга нар оролцсон. Хүний үйл ажиллагаанаас болоод элэгдэл эвдрэлд орсон газрыг газар дээр нь очиж координат тогтоож цаашид авах арга хэмжээг нь судлан ажиллаж байна. Үүнд: Давхцалыг шалгуулах, орон нутгийн тусгай хамгаалалтанд авах, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах г.м. 

Өргөдөл хүсэлт шийдвэрлэлтийн талаар:

Ирсэн өргөдлийн төрөл

Өргөдлийн тоо

Шийдвэрлэсэн

Шийдэгдээгүй

1

Өмчлөл

14

10

4

2

Эзэмшил

26

19

7

3

Нийт

40

29

11

6. Бэлчээрийн менежментийн чиглэлээр:

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх бэлчээрийн ургац, даац тогтоох тухай ажлын удирдамж боловсруулан Тамгын газрын даргаар батлуулан удирдамжийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 6 –наас 11-ны хороонд Бэлчээр хариуцсан мэргэжилтэн, Газрын даамал, жолооч нарын бүрэлдэхүүнтэй Бодонч, Алтангадас, Барлаг багуудаар  явж ургацын мэдээ, фотомониторингийн судалгаа хийв. Судалгааг дараахь газруудад явж хийлээ.  

Үүнд: Бодонч багийн Хөндийн харгантын ам, Нарийн харийн үзүүр, Барлаг багийн Загийн толгой, Талын бэл, Алтангадас багийн Сээрийн ар, Ширээн хөл   зэрэг 6 байршил газруудад судалгаа хийхдээ ургамлыг төрөл зүйлээр нь ялгах, нойтон жингээр жигнэх, хатааж хуурай жингээр жигнэж, ургацын мэдээллийн хүснэгт бөглөх, идэгцийн хүснэгт бөглөх  авсан зургаа боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв. 2017 оны бэлчээрийн ургамлын гарц муу  ургацын мэдээ сайнгүй гарлаа. Энэ нь хавар цасны чийгээр ургасан ургамал, зун намар хур бороо ороогүй гол шалтгаан болж байна.  Бэлчээрт шарилж, хялгана,  хонин зээргэнэ зонхилон ургасан байлаа.

Цаашид: 2018 онд шинээр төлөвлөгөөнд тусгагдсан эзэмшлийн зориулалттай  талбайд “Газрын тухай” хуулийн хүрээнд дуудлага худалдаагаар болон төсөл сонгон шалгаруулалтаар газрыг олгох, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлж ажиллах,  өвөлжөө хаваржааны бүртгэл хийж координатжуулах, ус цэгийн судалгаа гаргах, газрын төлбөр ногдуулж хураах, кадастрийн бүртгэл хийж шинээр баригдсан барилга байгууламжинд кадастрийн зураг хийлгэх, иргэдэд өмчлөл, эзэмшлээр олгогдсон газрыг үл хөдлөх хөрөнгөнд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР