Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал" сэдэвт зөвлөгөөн

"Экологийн бүс нутгийн үр дүн, Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал" сэдэвт зөвлөгөөн 2017 оны 08 сарын 08 -ны өдөр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хуралдааны танхимд боллоо.Монгол Алтай нууруудын хөндий Хангай, Хөвсгөлийн экологийн бүс нутагт хөгжлийг байгал орчинд нөлөө багатай төлөвлөх тайлангийн үр дүн, Ашигт малтмалын зөвшөөрөл хүсэх өргөдөлд экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг харгалзах асуудал, Экологийн бүс нутаг дахь ач холбогдолтой газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах асуудал, Экологийн бүс нутаг дахь ач холбогдолтой газрыг үе шаттайгаар хамгаалалтад хамруулах аргачлалын талаар хэлэлцлээ.Уг зөвлөлдөх уулзалтад төслийн зөвлөх Ё.Онон, доктор Б.Оюунгэрэл, ГХГЗЗГ-ын мэргэжилтэн Энх-Эрдэнэ Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтэс, БОАЖГ, ГХБХБГ-ын мэргэжилтэнүүд оролцлоо.