ХОВД АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

Ховд аймгийн нийт газар нутаг нь76133 мян.км2 нутаг дэвсгэртэй үүнээс бэлчээрийн газар 53120,5 мян.км2 хамаарагддаг. Аймгийн хэмжээнд бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон-Алт"төслийн хүрээнд Бэлчээрийн ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн аргаар хянах ажил эхлээд байна.Энэ ажлын хүрээнд Улсын хэмжээнд бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ГХГЗЗГ-ын даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны А/105 тоот тушаалаар журам батлагдсан. Ховд аймгийн 2016 оноос эхлэн сумын газрын даамлуудыг бэлчээрийн газрыг фотомониторингийн аргаар үнэлэх тоног төхөөрөмжинд ажиллах арга зүйгээр ханган сургалтанд хамруулсан бөгөөд сум бүрдээ фотомониторингийн нийт 171 цэг байгуулан ажилласан бөгөөд 2017 оны Бэлчээрийн ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн аргаар хянах ажил журмын дагуу жил бүрийн 08 дугаар сарын эхний 10 хоногт хийгдэж байна.