Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам үргэлжилсээр

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд Мөст сумыг 20,3 км, Эрдэнэбүрэн сумыг 20 км хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимтэй явж байна. Ийнхүү 2017 оны 08 сарын 02-ны өдөр "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20,3 км хатуу хучилттай авто замаар холбох барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч дарга Ш.Батсүх, Мөст сумын Засаг дарга Б.Сугарбат, сумын ИТХ-ын дарга Ч.Болдхүү, авто замын гүйцэтгэгч "China Jiangsu Jianda Construction" компаний төлөөлөгчийн газрын захирал Ван Тинг, "ICE CITY" ОУ-ын төслийн зөвлөх багийн ахлагч Арам Паркаш нар оролцлоо. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог нээлтэнд хэлсэн үгэндээ: Энэхүү Босоо тэнхлэгийн замтай Ховд аймгийн сумдыг холбох ажлыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон үе үеийн УИХ-ын гишүүд, дарга нар хичээн ажиллаж ирснийг хэлэхэд таатай байна. Цаашид бид бүхэн барьж босгосон авто замаа арчилж, хамгаалах явдал чухал гэдгийг онцлон хэлэв