Өвсний үндэс хөтөлбөр
2017-08-11

Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болоод байна. 2017-2022 он хүртэл 5 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Монгол улсын 21 аймгаас ганцхан Ховд аймгийг сонгон энэхүү төслөө хэрэгжүүлэх болсонд аймгийн Засаг дарга Д.Галсандондог талархаж байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагаандаа амжилт хүслээ.
Санал асуулга