ХОВД АЙМГИЙН ХОВД СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАЖ БАЙНА
2025-12-05



Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/299 тоот захирамжаар тус сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт дор дурьдсан нэг байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна.
Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг хүртэл цахимаар www.mle.mn хаягаар бүртгэнэ.
Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа: Цахимаар www.mle.mn хаягаар 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутад дуусна.
Дэнчингийн хэмжээ: Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна.
Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ:
-Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/ төрийн сангийн 10161300967 тоот дансанд
-Өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
-Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
-Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж, оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-12500 данс 100161300941
Жич: 1. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дээрх материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
Хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны оролцогч болсныг цахим дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид нэвтрэх нэр, нууц үгээр баталгаажуулж оролцогчид мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 99436394
Санал асуулга

































