ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2025-12-05




Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд "Шинэ хоршоо” хөдөлгөөнд дэмжлэг үзүүлж малчдын хоршоонд газар эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголыг 2025 оны 04/03 дугаар тогтоолоор баталсан. Үүний дагуу малын аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар Ховд сумын 1-р баг Хатуу хөтөл Малчны хороололд залгаа доорх байршилд 5 га газрыг төлөвлөж батлуулсан.
Дээрх төлөвлөгөөний дагуу тус газрын эзэмших эрхийг MLE.MN буюу Газрын биржээр дамжуулан цахимаар төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
1. Төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын байршил: Ховд сумын 1-р баг Хатуу хөтөл Малчны хороололд залгаа
2. Төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр: Цахимаар
3. Хөрөнгө оруулалт: МАА-н үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд
4. Ашиглалтын хэлбэр: Эзэмших
5. Эзэмших Хугацаа: 15 жил
6. ТСШ зарлах захирамжийн огноо: 2025.12.04
7. Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 12 сарын 04-нөөс 2025 оны 12 сарын 10-ны 15:00: хүртэл
8. Ялагч шалгаруулах өдөр: 2025 оны 12 дугаар сарын 11 00:00 цагаас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18:00
9. Тэмдэгтийн хураамж : 12500 төгрөг
10. Хураамж тушаах данс: 100161300941 ХО Ховд УТХ
11. Холбогдох утас: 99436394, 95231019
12. Төсөл хүлээн авах газар: Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газар
Малчдын хоршоо мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад тавигдах доорх үндсэн шаардлагаас гадна:
-Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд зээл авсан бол үйл ажиллагаа нь тухайн чиглэлээр эхэлсэн байх
-Бүх гишүүдийн шийдвэр, хурлын тогтоол
-Сүүлийн нэг жилийн санхүүгийн баталгаажсан тайлан
-Нийгэм даатгалд хамруулсан ажилтны тоо, цахим лавлагаа
-Татвар төлсөн хэмжээ болон татварын хугацаа хэтрээгүй өр төлбөргүй талаар харьяа татварын албаны тодорхойлолт
-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэгээс доошгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99436394, 95231019 дугаараас лавлаарай.
Санал асуулга

































