2026 оны төлөвлөгөөг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа

2025-12-04
Иргэдийн төлөөлөгчдийн 8 дугаар хуралдаанаар аймгийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэж, 2026 оны төлөвлөгөөг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.
Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2025 онд аймгийн хэмжээнд 508 байршилд 58824.86 га газрыг олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаас 50 гаруй хувийг нь олгоод байна.
Тухайлбал
Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 34 байршилд 3000.3 га
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 34 иргэнд 1.93 га
Мод үржүүлгийн зориулалтаар 2 байршилд 4.0 га
Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 123 иргэнд 23.34 га
Иргэн, аж ахуй нэгж байгууллагад дуудлага худалдааны зориулалтаар 11 байршилд 2.1 га
Эзэмшиж байгаа газраа өмчлөх, шинээр өмчлөх хүсэлтэй 31 иргэнд 2.37 га газрыг өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулжээ.
Харин ирэх онд
Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдаагаар 47.92 га
Төсөвт байгууллагын хэрэгцээнд 71.04 га
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 35.41 га
Үйлдвэр технологийн паркийн зориулалтаар 10 га
Дүйцүүлэн олгох зориулалтаар 0.1 га газрыг олгохоор төлөвлөлөө.
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР