"Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-г хэлэлцэж баталлаа

2025-10-30
Өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгч хурлын зургаадугаар хуралдаанаар "Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-г хэлэлцэж баталлаа.
Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь аймаг орон нутгийн төсвөөс 30 хувь, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалыг өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох Адапт төслийн 70 хувийн санхүүжилтээр газрын мэргэжлийн байгууллага Газар дэлхий ХХК гүйцэтгэлээ.
Энэхүү төлөвлөгөө нь аймгийн хэмжээнд газрын нөөц, даац чадавх, нэгдмэл санг үр ашигтай зүй зохистой ашиглан аж үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлтийг дэмжих, хот байгуулалтын стандартыг хэрэгжүүлэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон нийгэм эдийн засгийн хэрэгцээт байдалд нийцэн 2025-2037 оны хэрэгжүүлэх газрын бодлогыг баримт бичиг юм аа.
 
 
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР