Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын “Улсын үзлэг”-ийг зохион байгууллаа

2025-10-14
Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Улсын ахлах байцаагч Б.Цэндсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын “Улсын үзлэг”-ийг зохион байгуулж байна.
Улсын үзлэгт аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын алба мөн төсвийн зургаан байгууллага, аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа 2-3 агентлаг, нэг сумыг сонгож хамрагдахаас Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар сонгогдож, Улсын үзлэгт хамрагдлаа.
Энэ үеэр:
▪️ Байгууллагын ажлын зохион байгуулалт,
▪️ Байгууллагын архивын үйл ажиллагаа,
▪️ Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн тус ажлын хэсгийн төлөөлөл шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажиллалаа.
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР