"Шинэ Ховд Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн Авто замын ажилд улсын комисс ажиллалаа
2025-09-20




"Шинэ Ховд Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын тендерийн "Авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, үерийн усны сувагчлал, хашаа, зогсоолын зураг төсөв боловсруулах, барих” ажлыг ашиглалтад оруулахаар улсын комисс ажиллалаа.
Энэхүү ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022-2025 оны 09 дүгээр сар хүртэл хийж гүйцэтгэсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр “Оффрөүд таван богд” ХХК, туслан гүйцэтгэгчээр "Зол дайчин" ХХК зураг төсөл зохиогчоор" Брос проперти" ХХК-ийн зөвлөх үйлчилгээг Ар Си Эс Си ХХК ажиллаж, 31000 метр квадрат талбайд нийт 5 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт бүрэн дууслаа.
Санал асуулга

































