Топ Товер ХХК-ийн 25 айлын орон сууцны барилга захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа
2025-09-20



Ховд аймгийн ГХБХБГ-ын хяналтын инженерүүд Жаргалант суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Топ Товер ХХК-ийн 25 айлын орон сууцны барилга захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Тус барилгын зураг төсөл зохиогч “Кубик Прожект” ХХК юм. Одоогоор ажлын 60 орчим хувьтай, гадна фасадын ажил болон дотор шавардлагын ажил хийгдэж байна.
Хяналтаар:
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Арматур хамгаалалтын үегүй ил гарсан хэсгүүдэд зориулалтын сика хийж засах;
- Өрлөгийг хучилт дамнуруунд бэхлэх, ТБ-1-г зураг төсөлд заасны дагуу хийх;
- Суух хэмжээ хангахгүй байгаа ялууг авч засах;
- Фасадын хөөсөнцөр дулаалгыг давхарлахдаа ам дарж бэхлэх;
- Хөөсөнцрийн нягт зураг төсөлд заасан нягтыг хангаж байгаа талаар гарал үүсэл тохирлын гэрчилгээ бүрдүүлэх;
- Зураг төсөлд өөрчлөлт гарсан хэсгүүдэд гүйцэтгэлийн зураг гаргах зэрэг шаардлага, зөвлөмжийг барилгын инженер болон холбогдох ажилчдад хүргүүллээ.
Санал асуулга

































