Мөнххайрхан суманд улсын төсвийн 5.977 /тэрбум/ төгрөгөөр баригдаж буй 160 суудалтай сургуулийн барилгад хяналтаар ажиллалаа
2025-09-03



Ховд аймгийн Мөнххайрхан суманд улсын төсвийн 5.977 /тэрбум/ төгрөгөөр баригдаж буй 160 суудалтай сургуулийн барилгад хяналтаар ажиллалаа.
Сургуулийн барилгын зураг төсөл зохиогчоор “Жаргалант хийц” ХХК, гүйцэтгэгчээр “Вива зоне” ХХК ажиллаж байна.
Одоогоор ажлын явц 80% орчим хувьтай, гадна тохижилтын ажил болон спорт заалны дотор заслын ажил хийгдэж байна.
Өгсөн заавар зөвлөмж:
- Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Спорт заалны шалыг агч модон шал болгон өөрчлөх тохиолдолд захиалагч зохиогчтой зөвшилцөн албан бичиг үйлдэж харьцуулсан төсөв хийлгэх;
- Түгээх шугам хоолойнуудын хоорондын зайг бариулах;
- Шугам хоолойн цэвэрлэгээ будаг хийх;
- Зураг төсөлд заагдсан дээврийн хэсэглэлийн дагуу дээврийн хар цаасны амыг металл бэхэлгээгээр дарах зэрэг заавар өгч ажиллав.
Санал асуулга