Ховд аймгийн ГХБХБГ-ын хяналтын инженер Б.Байгальмаа Ш.Мөнхзаяа нар Алтай суманд баригдаж буй Спорт заалны барилгад /300 суудалтай/ хяналтаар ажиллалаа
2025-09-02


Ховд аймгийн ГХБХБГ-ын хяналтын инженер Б.Байгальмаа Ш.Мөнхзаяа нар Алтай суманд баригдаж буй Спорт заалны барилгад /300 суудалтай/ хяналтаар ажиллалаа.
Улсын төсвийн 2.334 /тэрбум/ төгрөгөөр баригдаж буй тус барилгыг зураг төсөл зохиогчоор “Алтайн газрын хүч” ХХК, гүйцэтгэгчээр “БИ ЭМ ЖИ ЮУ” ХХК гүйцэтгэж байна.
Ажлын явц 90 орчим хувьтай, одоо гадна фасадын ажил болон дотор засал,дулааны шугамын угсралтын ажил хийгдэж байна.
Хяналтаар:
- Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Спорт заалны дээврийн металл дамнурууны холбоосыг гүйцээж хийх;
- Дотор заслын замаск болон будгийн ажилд зүлгүүр тавьж гадаргууг тэгшлэхэд анхаарах;
- Үе шатны ажил бүрд зохиогч инженерийн хяналт хийлгэж, ил далд ажлын акт баталгаажуулах;
- Материалуудын гарал үүсэл тохирлын гэрчилгээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх зэрэг заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Санал асуулга