ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАЖ БАЙНА

2025-08-27
ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАЖ БАЙНА.
Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын захирамжийн дагуу тус сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт 4 /дөрвөн/ байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг цахимаар зохион байгуулахаар зарлаж байна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл:
Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
Өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж, оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатын итгэмжлэл
Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж, оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл
Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлнэ /Иргэн бол иргэний үнэмлэх,ААН бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
❗️Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээнэ /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дээрх материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
Таны илгээсэн хүсэлтийг системээс шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.
Иргэн хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн, оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа бүрд тушаана.
Дуудлага худалдааны тэмдэгтийн хураамжийг Төрийн сан Данс: 100160000954 тоот данс, дуудлага худалдааны дэнчингийн хураамжийг�Төрийн сан Хо.Мя 100160955402 тоот дансанд тус тус тушаана. Хүлээн авагч: Хо.Мя Дуудлага худалдаа Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын кодыг бичнэ.
Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Оролцогчдыг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секунд 00 /УБ-н цагаар/ эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15цаг 00 минут 00 секунд /УБ-н цагаар/ хүртэл цахимаар www.mle.mn хаягаар бүртгэнэ.
Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа: http://xn--www-5cd4bya5dg.mle.mn/ хаягаар 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минут 00 секунд /УБ цагаар/ 15цаг хүртэл авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.
Холбоо барих утас: 88075724
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу: www.mle.mn
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР