Ховд аймгийн Жаргалант суманд “Арвижих тулгуур” ХХК гүйцэтгэж буй 22 айлын орон сууцны барилга угсралтын ажилд хяналтаар ажиллалаа

2025-08-05
Ховд аймгийн Жаргалант суманд “Арвижих тулгуур” ХХК гүйцэтгэж буй 22 айлын орон сууцны барилга угсралтын ажилд хяналтаар ажиллалаа.
Барилга угсралтын ажлын явц 30 орчим хувьтай, одоогоор 3-р давхрын дамнурууны арматурчлалт хийгдэж байна.
Хяналтаар дараах заавар, зөвлөмжийг өглөө:
- Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Өндрийн болон эрсдэлийн бүсэд хаалт хамгаалалтын тор хийж ажиллах;
- Бетон барзайсан арматур ил гарсан хэсгүүдэд зориулалтын сика хийх;
- Талбай зохион байгуулалтыг сайжруулах;
- Арматурын хадгалалтын нөхцөлд анхаарах;
- Багана дамнурууны узель хэсгийн нэмэлт болон туслах дамнуруутай холбож байгаа хэсгийн нэмэлтүүдийг зурагт заасны дагуу хийх
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР