ГХБХБГ-ын хяналтын инженерүүд Баруун Жонон ХХК-нийн гүйцэтгэж буй 30 айлын орон сууцны барилга угсралтын ажилд хяналтаар ажиллалаа
2025-07-31


ГХБХБГ-ын хяналтын инженерүүд Баруун Жонон ХХК-нийн гүйцэтгэж буй 30 айлын орон сууцны барилга угсралтын ажилд хяналтаар ажиллалаа.
Одоогоор ажлын явц 40 орчим хувьтай, техникийн давхрын арматурчлалт болон зоорины давхрын өрлөгийн ажил хийгдэж байна.
Хяналтаар:
- Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Өндрийн болон эрсдэлийн бүсэд хаалт хамгаалалтын тор хийж ажиллах;
- Өрлөгийг хучилт дамнуруунд бэхлэх ТБ-1 бэхэлгээг зураг төсөлд заасан алхамтайгаар бэхлэх;
- Парпетыг өрлөгөөр хийх талаар зураг төсөл зохиогчтой зөвшилцөх;
- Хучилтын нүхний хүчитгэл далд дамнуруу хийсэн талаар зургаар баталгаажуулах;
- Тоосго блокийн гарал үүсэл тохирлын гэрчилгээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх зэрэг заавар, чиглэл өгч ажиллалаа.
Санал асуулга