Ховд аймгийн Жаргалант суманд улсын төсвийн 11.895.9 тэрбум төгрөгөөр баригдаж буй Оюутны дотуур байрны барилга угсралтын ажилд хяналтаар ажиллалаа
2025-07-30


Ховд аймгийн Жаргалант суманд улсын төсвийн 11.895.9 тэрбум төгрөгөөр баригдаж буй Оюутны дотуур байрны барилга угсралтын ажилд хяналтаар ажиллалаа.
Барилгын зураг төсөл зохиогч Өсөн Үржих Констракшн ХХК, гүйцэтгэгчээр Чандмань Хангай ХХК ажиллаж байна.
Одоогоор ажлын явц 35 хувьтай, 3-р давхрын хучилтын арматурчлалт хийгдэж байна.
Хяналтаар дараах заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
- Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Үе шатны ажлын графиктай байх;
- Арматурын зэвийг бүрэн цэвэрлэх;
- Дамнурууны ажлын арматурыг хэв хашмалаас зай бариулах;
- Ханын гаргалгаа илүү гарсан хэсгийг анкерлаж засварлах;
- Өргөх тээвэрлэх машин механизмын явах чиглэл болон үйлчлэлийн бүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.
Санал асуулга