Газрын дуудлага худалдаа

ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАЖ БАЙНА
Ховд аймгийн Газрын Харилцаа барилга хот байгуулалтын газраас газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааг 1 байршилд зарлалаа.
Аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ний А/531 дүгээр захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 09:00 цагт /УБ цагаар/ Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.
Дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл: Та
- Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлнэ /Иргэн бол иргэний үнэмлэх,ААН бол аж ахуйн гэрчилгээний хуулбар хавсаргах/
- Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээнэ /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно. Иргэн хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үний 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа бүрд тушаана. Дуудлага худалдааны дэнчингТөрийн сан Хо.ГХБХБГ-ын газар н.с /MN110090100160008402/, тэмдэгтийн хураамжийг / MN110090100160008402/ Төрийн сангийн тоот дансанд тушаана.
Дуудлага худалдаа-Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, утасны дугаарыг бичнэ.
Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 /УБ цагаар/ 15цаг хүртэл авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас /УБ цагаар/ эхлэн 08 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 /УБ цагаар/цагийн хооронд Газрын биржийн цахим систем www.mle.mn -д илгээн баталгаажуулсан байна.
Лавлах утас 70434018, 99201484



2025-08-01 09:00:00 / 2025-08-07 15:00:00