Жаргалант суманд Ховд баганат ХХК-ийн Үйлчилгээтэй 36 айлын орон сууцны барилгад аймгийн ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтэн, хяналтын инженерүүд хяналтаар ажиллалаа
2025-05-27


Жаргалант суманд Ховд баганат ХХК-ийн Үйлчилгээтэй 36 айлын орон сууцны барилгад аймгийн ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтэн, хяналтын инженерүүд хяналтаар ажиллалаа.
Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 15 орчим хувьтай зоорины давхрын багана, дамнуруу хучилтын арматурчлалт хийгдсэн цутгалт авахад бэлтгэсэн.
Инженерүүд хяналтаар ажиллаж, дараах зөвлөмжийг хангах үүрэг өглөө. Үүнд:
- Сургууль орчмын бүсэд байрлаж байгаа тул өндрийн болон эрсдэлтэй орчинд хаалт хамгаалалтын тор хийж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Барилгын орц гарцыг тэмдэглэн, талбай зохион байгуулалтыг сайжруулж, машин механизмын явах чиглэл болон үйлчлэлийн бүсийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Барилгын мэдээллийг харуулсан самбар байршуулах;
- Дамнурууг цоолж цахилгааны хоолой байрлуулсан хэсгүүдийг засах, хэрэв дамнурууг цоолж гаргах тохиолдолд нэмэлт хүчилтгэл арматур хийх. Энэ талаар зураг төсөл зохиогчтой зөвшилцөж шийдэл гаргах;
- Дамнуруу болон хучилтын хамгаалалтын үеийг зориулалтын хэрэгсэл ашиглан гаргах;
- Дамнурууны ажлын арматурын алхмыг зураг төсөлд зааснаар байрлуулах;
- Бетон хийцлэл тус бүрээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх.
Санал асуулга