Баруун Жонон ХХК-ийн гүйцэтгэж буй 30-н айлын орон сууцны барилга угсралтын ажилд ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн мэргэжилтэн, холбогдох инженерүүд хяналтаар ажиллалаа

2025-05-27
Ховд аймгийн Жаргалант суманд Баруун Жонон ХХК-ийн гүйцэтгэж буй 30-н айлын орон сууцны барилга угсралтын ажилд ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн мэргэжилтэн, холбогдох инженерүүд хяналтаар ажиллалаа.
Одоогоор ажлын явц 15 хувьтай, 1 дүгээр давхрын багана дамнурууны арматурчлалт хийхэд бэлтгэсэн.
Хяналтаар дараах зөвлөмж өгч ажиллалаа. Үүнд:
- Хөдөлмөр хамгааллын зааварчилгаа болон ажил нэг бүрд тухайлсан зааварчилгаа тогтмол өгч, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах
- Барилгын орц гарцыг тэмдэглэн талбай зохион байгуулалтыг сайжруулж, машин механизмын явах чиглэл болон үйлчлэлийн бүсийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллана
- Барилгын мэдээллийг харуулсан самбар байршуулна
- Арматурын зэвийг бүрэн цэвэрлэсний дараа цааш үргэлжлүүлнэ
- Бетон цутгалтын ажил хийгдсэний дараа бетоны арчилгаа усалгааг сайтар хийнэ
- Арматурын хамгаалалтын үеийг зориулалтын хэрэгсэл ашиглан гаргана
- Зураг төсөлд өөрчлөлт оруулсан хэсэгт өөрчлөлтийн зураг хийлгэнэ
- Гадна шугам сүлжээний ажлын зураг хийлгэнэ
- Барилгад хэрэглэх арматур бетоноос дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР