Жаргалант суманд баригдаж буй Цагдаагийн газрын барилга угсралтын ажилд хяналтаар ажиллалаа.
2025-05-27



Ховд аймгийн ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн мэргэжилтэн, хяналтын инженерүүд Жаргалант суманд баригдаж буй Цагдаагийн газрын барилга угсралтын ажилд хяналтаар ажиллалаа.
Барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “ГЦЦЭ” ХХК гүйцэтгэж байна.
Одоогоор ажлын явц 40 хувьтай гадна довжооны ажил хийгдэж байна. Өрлөгийн ажил эхлэхэд бэлтгэн материал татан авалт хийгдсэн.
Өгсөн заавар зөвлөмж:
- Хөдөлмөр хамгааллын зориулалтын хувцас хэрэгслээ өмсөж аюулгүй ажиллагааг хангаж ажиллана
- Хөдөлмөр хамгааллын зааварчилгаа болон ажил нэг бүрд тухайлсан зааварчилгааг тогтмол өгч ажиллана
- Өргөх тээвэрлэх машин механизм ашиглахдаа мэргэжлийн үнэмлэхтэй кранчин, оосорлогч,дохиочин ашиглана
- Барилгын орц гарцыг тэмдэглэн талбай зохион байгуулалтыг сайжруулж машин механизмын явах чиглэл үйлчлэлийн бүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллана
- Дамнурууг цоолж цахилгааны утас олноор гаргасан хэсгүүдийг тайрч зориулалтын сика хийж бөглөх
- Арматур хамгаалалтын үегүй ил гарсан хэсгүүдэд сика хийж засах
- Довжооны арматурчлалт хийхийн өмнө хөрсийг сайтар нягтруулах хэрэгтэй
- Хучилтад гарч буй нүх болон лифтний нүхийг зориулалтын хамгаалах хэрэгслээр хааж хамгаалах
- Өрлөгийн ажилд хэрэглэх тоосго блокийн гарал үүсэл тохирлын гэрчилгээ болон лабораторид шинжлүүлсэн бичгийн байлцуулах
- Өндрийн болон эрсдэлтэй орчинд хаалт хамгаалалтын тор хийж ажиллах зэрэг заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Санал асуулга