Ховд аймагт хэрэгжиж буй Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр Барилга хөгжлийн төвийн ажлын хэсэгтэй хамтран хяналтын инженер Ш.Мөнхзаяа Б.Байгальмаа нар Манхан суманд ажиллалаа

2025-05-12
Ховд аймагт хэрэгжиж буй Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр Барилга хөгжлийн төвийн ажлын хэсэгтэй хамтран хяналтын инженер Ш.Мөнхзаяа Б.Байгальмаа нар Манхан суманд ажиллалаа.
Манхан суманд 240 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг “Бүтээмж Тауэр” ХХК гүйцэтгэж байна.
Одоогоор ажлын явц 30 гаруй хувьтай 2-р давхрын цутгалт хийгдсэн, заалны хэсгийн багана дам нурууны арматурчлалт хийгдэж цутгалт авахад бэлтгэсэн.
Хяналтаар:
- Өндрийн бүс, хувцас хамгаалах хэрэгслээ өмсөж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Дам нурууг цоолж цахилгааны хоолой байрлуулсан хэсгүүдийг засах;
- Хамар ханын суурийг цутгахдаа хөрсөөр хэв хашмал хийхгүй байх;
- Заадас хэсэгт байрлуулсан бохир хоолойн шугамыг зураг төсөл зохиогчтой зөвшилцөх;
- Үе шатны ажлын графиктай байх;
- Дулааны узелийг стандартын дагуу угсарч монтажлах зэрэг үүрэг өгч ажиллалаа.
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР