Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр Барилга хөгжлийн төвийн ажлын хэсэгтэй хамтран хяналтын инженер Ш.Мөнхзаяа Б.Байгальмаа нар Мөнххайрхан, Манхан сумдад ажиллалаа

2025-05-12
Ховд аймагт хэрэгжиж буй Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр Барилга хөгжлийн төвийн ажлын хэсэгтэй хамтран хяналтын инженер Ш.Мөнхзаяа Б.Байгальмаа нар Мөнххайрхан, Манхан сумдад ажиллалаа.
Мөнхайрхан суманд улсын төсвийн хөрөнгөөр 160 суудалтай Сургуулийн барилга угсралтын ажлыг “Вива зоне” ХХК гүйцэтгэж байна.
Одоогоор ажлын явц 50 гаруй хувьтай 1-р давхрын хамар ханын өрлөг, 2-р давхрын цахилгааны угсралтын ажил хийгдэж байна.
Хяналтаар дараах заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
- Спорт заал, сургуулийн барилга хоорондын заадас хэсгийг зураг төсөл зохиогчтой зөвшилцөн гүйцэтгэлийн зураг гаргуулан гүйцэтгэх;
- Үе шатны ажлын графиктай байх;
- Гал тогооны өрөөнд цахилгааны шит байрлуулахгүй тусад нь угсарч монтажлах.Энэ талаар зураг төсөл зохиогчтой зөвшилцөх;
- Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР